Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/313 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах.

-Нийгмийн хөгжлийн хэлтэс

- Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

-Мэргэжлийн хяналтын хэлтэс

-Онцгой байдлын хэлтэс

-Цагдаагийн газар

-Эрүүл мэндийн төв

2

Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийн дархлаажуултын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

-Нийгмийн хөгжлийн хэлтэс

-Эрүүл мэндийн төв

-Мэргэжлийн хяналтын хэлтэс

-Онцгой байдлын хэлтэс

-Цагдаагийн газар

3

Төрийн захиргааны болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчдыг ажлын байранд нь ажиллуулахгүй байх, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлж, зайлшгүй шаардлагаар биечлэн ажиллах албан хаагчдын тоог бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

-Нийт байгууллагууд

4

“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаанд халдварын тархалтыг зогсоох талаар иргэд олон нийтийг уриалах, анхааруулга, халдвараас хамгаалах талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх.

-Нийгмийн хөгжлийн хэлтэс

-Эрүүл мэндийн төв

-Онцгой байдлын хэлтэс

-Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв

 

5

Дүүргийн Онцгой комиссын тандалт, хариу арга хэмжээний баг Баянзүрх болон Хан-Уул дүүргүүдийн сайн зохион байгуулалт туршлагыг авч хэрэгжүүлж, нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж ажиллах.

-Нийгмийн хөгжлийн хэлтэс

-Мэргэжлийн хяналтын хэлтэс

-Онцгой байдлын хэлтэс

-Цагдаагийн газар

-Эрүүл мэндийн төв

 

6

Нийтийн эзэмшлийн болон гэр хороололын гудамж талбай, байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжилтийг тогтмол хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

-Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

-Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

-Мэргэжлийн хяналтын хэлтэс

-“Захиалагчийн алба” ОНӨААТҮГ

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС