Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/357 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах.

-Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

-Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв

 

- Эрүүл мэндийн төв

 

-Цагдаагийн газар

 

-Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

-Онцгой байдлын хэлтэс

2

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж дуусгах.

-Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

-Эрүүл мэндийн төв

 

-Нутгийн захиргааны нийт байгууллагууд

3

Дүүргийн хэмжээнд сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулж, сонгуулийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлж ажиллах ажиллах.

-Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

-Онцгой байдлын хэлтэс

 

-Цагдаагийн газар

 

-Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

4

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/295 дугаар захирамжийн хэрэгжилтийг заалт тус эрчимжүүлж ажиллах

-Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

-Газар зохион байгуулалтын алба

-Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

5

Нийслэлийн хэмжээнд орон сууцны хотхон, хороололуудын дундах орц, гарцны асуудлыг шийдвэрлэх, тухайн хорооллын иргэд, Сууц, өмчлөгчдийн холбоотой санал, солилцож, асуудлыг шийдвэрлэх байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулж ажиллах.

-Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

-Газар зохион байгуулалтын алба

-Мэргэжлийн хяналтын хэлтэс

6

Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллах.

-Нийгмийн хөгжлийн хэлтэс

-Мэргэжлийн хяналтын хэлтэс

-Цагдаагийн газар

 

-Нийт байгууллагууд

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС