2021 оны 05-р сарын 21

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Дүүргийн нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгааллын дэглэм, дүрэм, журмаа сайтар мөрдөж, байгууллагынхаа үндсэн үйл ажиллагаа болон эхний хагас жилд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. 

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд, хороодын байранд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, баталсан хуваарийн дагуу албан хаагчдын 50 хувь нь цахимаар, 50 хувь нь ажлын байранд ээлжээр ажиллаж байна.  

2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, гүйцэтгэлийн тайлан, дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлт болон бусад төлөвлөсөн ажлуудынхаа гүйцэтгэлийг гаргаж тооцох, албан хаагчдын эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг дүгнэж, гүйцэтгэлийн үнэлгээг 6 дугаар сарын 20-ны дотор баталгаажуулах тухай дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 05 тоот үүргийг хэлтэс, тасгуудад хүргүүлж, хяналт тавьж ажиллаж байна.  

80%

Нийт байгууллагууд

2

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжаар дүүргийн төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх 

2021 оны 04 дугаар 30-ны өдрийн байдлаар Улсын төсөвт 7,9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 8,5 тэрбум төгрөг төвлөрүүлж 107%,  нийслэлийн төсөвт 12,5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 7,8 тэрбум төгрөг төвлөрүүлж 62%, орон нутгийн төсөвт  8,1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 7,1 тэрбум төгрөг төвлөрүүлж 88%-ийн гүйцэтгэлтэй байна. Татварын өр ногдолыг хураан барагдуулах, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд 284 татвар төлөгчдөд нийт 26,3 тэрбум төгрөгийн нэхэмжлэх хүргүүлж, 1,6 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлсэн.

80%

СТСХ

3

Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт хийж, хог, тээвэрлэлт, цэвэрлэгээний ажлуудыг зохион байгуулах. 

Дүүрэг дэх Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэстэй хамтран 05 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Найрамдал, Баруун салаа, Зүүн салааны зуслангийн чиглэлд иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан 6 байршилд, 5 удаа хяналт, шалгалт зохион байгуулж, давхардсан тоогоор 74 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар өнжмөл өвсний 1 гал түймрийг цаг алдалгүй унтрааж, ногоон бүсээс 115 иргэн, 61 автомашин гарган, 98 ширхэг зөвлөмж, сэрэмжлүүлэг тараасан. Дүүргийн Засаг даргын 2021 оны А/341 дүгээр захирамжаар Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний ажлын төлөвлөгөө,  удидамжийг батлан,  05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан.

80%

АБТТ

ЦГ

ОБХ

4

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайн тохижилтын ажлуудыг хийлгэх.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч нийт 1529 аж ахуйн нэгж байгууллага орчны 61,160 м2  талбайг тогтмол цэвэрлэж,  нийтийн эзэмшлийн зам талбайд хог тээврийн 4  байгууллагын  130 ажилтан нийт  2,822,817  м2  талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэж байна.

“Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад орчны 50 метр хүртлэх нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламж нэмэгдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах 6 арга хэмжээ бүхий уриалгыг хүргүүлсэн.   

100%

ТНААХ

АБТТ

5

Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд эрх шилжүүлсэн, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих, ил тод байдал зэргийг хангаж ажиллах

Дүүргийн хэмжээнд 2021 онд Улс, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 40 төсөл арга хэмжээний эрх шилжин ирсэнээс 05 дугаар сарын байдлаар 11 төсөл арга хэмжээ зарлагдсан байна.

30%

ТГХШХ

ХААА

6

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр зогсохыг хориглосон байршил болон явган хүний зам дээр авто машинаа байрлуулсан тохиолдолд журамлах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг шуурхай барагдуулж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллах.

2021 оны 05 дугаар сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрийн  хэмжээнд Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтийг зөрчсөн 1665 иргэнийг 16,6 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Дүүрэг дэх Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто зам, замын байгууламжийн эвдрэл, тэмдэг тэмдэглэлийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийсэн. Нэгдсэн үзлэг шалгалтаар дүүргийн нутаг дэвсгэрт 185 байршилд шинээр болон нөхөж тэмдэг байршуулах ажлын саналыг холбогдох байгууллагад хүргүүллээ.

90%

ТНААХ

ЦГ

7

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх ажлыг сайжруулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцох

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/357 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээ явуулж буй нийт 385 аж ахуйг нэгж байгууллагын ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт, халдвар хамгааллын дэглэм мөрдөж буй байдалд хяналт, шалгалт хийж, 44 зөрчлийг илрүүлэн газар дээр нь 32 зөрчлийг арилгуулсан. Зөрчил гаргасан 3 аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 1.0 сая төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгах хугацаатай даалгавар хүргүүлсэн.

2021 оны 05 дугаар сарын 08-20-ны өдрүүдэд нийт  540 аж ахуйн нэгж байгууллагын 38,978 м2 талбайд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий ариутгал халдваргүйтгэлийн байгууллагаар ариутгал хийлгэлээ.

100%

ХХҮХ

МХХ

 

 

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА