2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР
№ |
Товч агуулга |
Хариуцах байгууллага, албан тушаалтан |
1 |
Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Мэргэжлийн хяналтын хэлтэс |
2 |
Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
3 |
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
4 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хийсэн ажлынхаа үр дүнг цахим хуудсаараа дамжуулан тогтмол ил тод нээлттэй хүргэж ажиллах. |
Нийт байгууллагууд
Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв |
5 |
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
6 |
Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоол, холбогдох журмын дагуу албан хаагчдын гүйцэтгэлийн тайланг дүгнэж, байгууллагынхаа эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх |
Нийт байгууллагууд
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
7 |
Үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, далан суваг болон бусад нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ санал боловсруулж танилцуулах |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
Онцгой байдлын хэлтэс |
8 |
Үер, усны далан суваг, хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хяналт тавих, зөрчлийг арилгах, чөлөөлөх арга хэмжээг авах. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
Газар зохион байгуулалтын алба
Мэргэжлийн хяналтын хэлтэс
Онцгой байдлын хэлтэс
|
9 |
Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчны хог хаягдалгүй байлгах ажлыг зохион байгуулах. |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
10 |
Инженерийн шугам, сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто зам болон гүүрэн байгууламжийн зураг төслийг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа байгууллагуудтай зөвшилцөж байх. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс |
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС