2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 07-р сарын 16

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу худалдаа, үйлчилгээний газруудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд  Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарсан 24 цагийн хяналт шалгалтыг 5 чиглэлд хийж байна.

Хяналт шалгалтын хүрээнд давхардсан тоогоор нийт 768 үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд хамрагдаж, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэм мөрдөлтөд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

“Хариуцлагын гэрээ” байгуулсан нийт 173 иргэн, аж ахуй нэгжийн халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлага, “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

100%

ХХҮХ

МХХ

ЦГ

2

Коронавируст халдварын батлагдсан тохиолдол түүний ойрын хавьталд үзүүлэх тусламж, үйлчилгээг шуурхай зохион байгуулах, аливаа эрсдэл үүсгэхгүй байхаар ажилаа зохион байгуулж, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабыг өдөр тутмын удирдлагаар хагаж, үр дүнг танилцуулж ажиллах

Дүүргийн хэмжээнд 2021 оны 07 дугаар сарын 16-ны байдлаар нийт батлагдсан тохиолдол 2775, ойрын хавьтал 3667, гэрийн тусгаарлалтад 2762, тусгаарлах байранд 13 иргэн байна. ӨЭМТ-үүд гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд утсаар болон гэрээр очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Шаардлагатай эмийн багцыг тусгаарлалтад байгаа иргэдэд тухай бүр хүргэн ажиллаж байна. Тусгаарлалтын 6 дахь хоногт явуулын баг гэрээр очиж шинжилгээ авч байна.  

100%

ЭМТ

3

Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих.

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажил гэрээний хугацаандаа хийгдэж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд 15-85% хувийн гүйцэтгэлтэй байна.

Дүүргийн авто замын урсгал засварын ажлын хүрээнд замын нөхөөс, заадасны ажлыг 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж нийт 60 байршилд, гол болон туслах замын засвар, нөхөөсний ажлыг хийж, төлөвлөгөөний дагуу 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгахаар ажиллаж байна.

40%

ТНААХ

4

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн дагуу 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/410 дугаар захирамжаар 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг 6 бүлэг 61 заалтайгаар баталсан. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.  

100%

ТНААХ

5

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. 

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн бүтэн байдалд хийх хяналт, шалгалтыг 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулсан. Шалгалтаар кабелийн утасны гэмтлийн улмаас асахгүй болсон 116 гэрэлтүүлгийг хариуцагч байгууллага болох “Филипс гэрэлтүүлэг” ХХК 07 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд засвар үйлчилгээг хийж бүрэн асаасан. Дүүргийн хэмжээнд нийт гэрэлтүүлгийн асалт 90,4%-тай байна. Инженерийн шугам сулжээний 4 худгийн тагны түвшин тааруулах ажлыг СХ-Хэрэглэгчдэд үйлчлэх 15,16 дугаар төвд уламжилж, шийдвэрлүүлсэн.

90%

ТНААХ

МХХ

6

Дүүргийн нутаг дэвсгэрт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэстэй хамтран үерт өртөх эрсдэлтэй бүсэд буусан 407 өрхөд шаардах хуудсыг хүргүүлсэн.

Үер усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтыг дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран 07 дугаар сарын 05-16-ны өдрүүдэд зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 69 албан хаагч үүрэг гүйцэтгэж ажилласан. Эргүүл шалгалтаар Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа  325 автомашинтай 567 иргэнд  хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд усанд орохгүй байх, олон хүн цугларч бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар яриа таниулга хийж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх  заавар, зөвлөмж бүхий 520 ширхэг зурагт хуудсыг иргэдэд хүргэж ажилласан.

100%

ТНААХ

ОБХ

7

Үер ус, хүн, мал, амьтны гоц халдвар өвчин түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийтэд өргөн хүрээнд сэрэмжлүүлж, цар тахлын аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалж халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг сануулж, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/411 дугаар захирамжийн хүрээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал бүхий иргэдийн малыг вакцинжуулалтад хуваарийн дагуу идэвхитэй хамруулах талаар дүүргийн 21, 32 дугаар хороодод албан бичиг хүргүүлсэн.  

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, Ковид-19 халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, бөөгнөрөл үүсгэхгүй бах талаар дүүргийн албан ёсны цахим хуудас болон гэрээт мэдээллийн суваг, цахим сайтаар дамжуулан 4 төрлийн постер мэдээг 9 удаа нийтэлж, иргэдэд мэдээлж ажилласан.    

100%

ОБХ

ХААТ

ХМОНХТ

8

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/276 дугаар захирамжийн дагуу “Хотын стандартын удирдамж арга зүйн баримт бичиг”-ийн хэрэглээг хэвшүүлэх, албан хаагчдыг сургалт, арга зүйгээр хангаж хот тохижилт, бүтээн байгуулалтын ажилд стандарт, нормыг мөрдүүлэх, хэрэгжилтийг газар дээр нь хянаж зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хотын стандарт орчны хяналт зохицуулалтын газраас ирүүлсэн 28 төрлийн 1207 ширхэг стандартын удирдамж арга зүйн баримт бичгийг дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын 128  байршлыг программд тэмдэглэн, файл үүсгэн Хотын стандарт, орчны хяналт, зохицуулалтын газарт хүргүүлэхэд бэлэн болсон.     

80%

ТНААХ

9

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/429 дүгээр захирамжаар Баяр наадмын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эрүүл, жижүүрийг 07 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд томилон ажиллуулсан.

100%

Нийт байгууллагууд

10

Коронавируст халдварын батлагдсан тохиолдол түүний ойрын хавьталд үзүүлэх тусламж, үйлчилгээ, тандалт, хариу арга хэмжээний хүрээнд дайчлагдан ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын ажил, амралтын асуудлыг тухайн байгууллагатай ярилцаж хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах.

Коронавирусийн халдвартай тэмцэх ажлын хүрээнд шуурхай хариу арга хэмжээний 5 багт  15,  дархлаажуулалтын 2 цэгт 48,   ЭМТ-207,  ӨЭМТ-201 эмч, эмнэлгийн ажилтан,  нийт 464  эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

Хариу арга хэмжээний 5 багт ажиллаж байгаа 15  жолооч нарыг 8 болон 12 цагаар хуваарь гарган ажиллуулж байна.   

100%

ЭМТ

НЭ

 

 

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА