2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны  Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 07 дугаар сарын 29-ны өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Эрүүл мэндийн төв

 

2

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

3

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/268 дугаар захирамжийн дагуу хөрөнгө оруулалтын ажлууудыг open.ulaanbaatar, худалдан авах ажиллагааны цахим системүүдэд тогтмол бүртгэн оруулж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

4

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн дагуу 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

5

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

6

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг зохион байгуулах. 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

7

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих болон “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс

8

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг 2021 оны 08 дугаар сарын 20-ны дотор дуусгах

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв

9

Дүүргийн нутаг дэвсгэрт “Өглөөний гудамж” төслийг хэрэгжүүлэх төсөв, байршил, тооцоо судалгааг гаргаж танилцуулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС