2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 08-р сарын 16

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны  “Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 07 дугаар сарын 29-ны өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллах.

Коронавируст халдварын тандалт хариу арга хэмжээний өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар ханган мэдээ мэдээллийг Нийслэлийн шуурхай штабт хүргэн ажиллаж байна.

Дүүргийн Эрүүл мэндийн төв Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор эмч ажилчдыг чадавхжуулах сургалтыг 5 удаа зохион байгуулж 254 ажилтныг хамруулсан. Дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 1840 иргэн хянагдаж, гэрийн эмчилгээнд 799 иргэн байна.

Нийт  356,641 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

70%

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Эрүүл мэндийн төв

 

2

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу худалдаа, үйлчилгээний газруудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд  Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарсан 24 цагийн хяналт шалгалтыг 5 чиглэлд хийж байна.

Хяналт шалгалтын хүрээнд давхардсан тоогоор нийт 753 үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд хамрагдаж, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэм мөрдөлтөд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

“Хариуцлагын гэрээ” байгуулсан нийт 170 иргэн, аж ахуй нэгжийн халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлага, “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

100

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

3

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/268 дугаар захирамжийн дагуу хөрөнгө оруулалтын ажлууудыг open.ulaanbaatar, худалдан авах ажиллагааны цахим системүүдэд тогтмол бүртгэн оруулж ажиллах.

Нийслэлийн Засаг даргын 2021 онд эрх шилжиж ирэхээр төлөвлөгөөнд тусгагдсан нийт  32 төсөл арга хэмжээнээс 28 төсөл арга хэжээнд гэрээ байгуулагдаж open.ulaanbaatar  сайтад байршуулан ажиллаж байна.

70

Худалдан авах ажиллагааны алба

4

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн дагуу 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллах.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  дүүргийн Засаг даргын А/410 дугаар захирамжаар 2021-2022 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө”-г 6 бүлэг 61 заалттай баталсан. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллага, хороод албан бичгээр тус тус хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Төлөвлөгөөний биелэлт 52 хувьтай байна.

60

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

5

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай “Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт агаар орчны бохирдолд хяналт, мониторинг явуулах, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавихад хамтран ажиллах тухай” 2021 оны 01-11 дугаартай гэрээг байгуулж, 2021 оны 05 дугаар сараас эхлэн дүүргийн гэр хорооллын 36 хороонд 1196 орон тооны бус байцаагч нарыг ажиллуулж байна. Орон тооны бус байцаагч нар гэр хорооллын айл өрхүүдэд стандартын шаардлага хангасан зуухны хэрэглээ, сайжруулсан шахмал түлшний зөв галлагааны талаар зөвлөмжийг иргэдэд сурталчилж, хэвшүүлэх зуухны битүүмжлэл, угаарийн хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангах ажилд өдөр бүр тогтмол хяналт тавин угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх 26,000 ширхэг зөвлөмж, гарын авлагыг айл өрх, иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулсан.

 

 

 

 

 

 

 

 

100

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

6

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг зохион байгуулах. 

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дүүргийн гэр хорооллын 36 хороонд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлт 7 агуулахад 7220тн байна. 09 дүгээр сарын 01-ний дотор агуулахын болон сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлтийг “Таван толгой түлш” ХХК-д уламжилан шйидвэрлүүлэхээр ажиллаж байна.

 

 

 

100

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

7

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих болон “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах.

Дүүргийн төрийн өмчит 25 сургууль, 58 цэцэрлэгийн эрхлэгч нарт байгууллагын дотор болон гаднах хяналтын камеруудын хэвийн ажиллагаа болон, 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хангах, сургуулийн “School police”, цэцэрлэгийн “Kinder police”-ыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг үүрэг болгож хяналт тавьж ажиллаж байна.

70

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс

8

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг 2021 оны 08 дугаар сарын 20-ны дотор дуусгах

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд засварын ажил хийгдэж байгаа 6 цэцэрлэг, 3 сургуулийн засварыг 08 дугаар 20-ны өдрийн дотор дуусгаж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар үүрэг болгосон.

70

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв

9

Дүүргийн нутаг дэвсгэрт “Өглөөний гудамж” төслийг хэрэгжүүлэх төсөв, байршил, тооцоо судалгааг гаргаж танилцуулах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/485 дугаар захирамжаар “Өглөөний гудамж” төслийг хэрэгжүүлэхийг судлах ажлын хэсэг байгуулан судалгааны ажил хийгдэж байна.

30

Хууль, эрх зүйн хэлтэс

 

 

 

 

 

 

 ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                       Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                  

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.БЯМБАЖАРГАЛ