2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 08-р сарын 20

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Хичээллийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тусгай журам, хариуцлагын гэрээнд тусган нээх асуудлыг судалж танилцуулах.

Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 4 номын сан, 1 кинотеатр, 1 соёлын ордны удирдлагуудад Коронавируст халдвараас сэргийлэх, арга хэмжээг зохион байгуулах түр журам, тусгай нөхцөл шаардлагыг мөрдлөг болгон, вакцины бүрэн тунд хамрагдсан болон өвдөөд эдгэрсэн хүнд тодорхой тооны хязгаартайгаар үйлчлэх нөхцөлтэйгээр “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллах талаар албан бичиг хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл болгосон.

90%

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

2

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах ажлуудыг судалж, зохион байгуулах.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзаж үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар санал авах ажлыг хороодтой хамтран зохион байгуулж байна.  

30%

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

3

Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжуудын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт 32 байршилд 228 зөрчил илрүүлж, 31 байршлын 212 зөрчлийг арилгаж ажилласан. 5 байршлын 15 зөрчлийг зөрчлөөс хасаж, 1 зөрчил шүүхийн маргаантай байна.

80%

Газар зохион байгуулалтын алба

4

Төрийн үйлчилгээг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, байгууллагынхаа дотоод хяналтыг сайтар ажлуулж, төрийн албан хаагчдынхаа сахилга, хариуцлагыг чангатгаж, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах.

Дүүргийн хэмжээнд 2021 оныг “Иргэдэд ээлтэй-Ногоон дүүрэг” жил болгон зарласантай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагуудын сахилга хариуцлага, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын 2021 оны “Сахилга хариуцлага, ажлын үр дүнг сайжруулах тухай” 02 дугаар албан даалгаврыг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хороодын албан хаагчдын ажлын цаг ашиглалт, ажлын байрны эмх цэгц, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд 08 дугаар сарын 02-15-ны өдрүүдэд хяналт-шинжилгээ зохион байгууллаа. Хяналт-шинжилгээний хүрээнд ажлын цаг ашиглалт хангалтгүй 4 албан хаагчийн цалингаас хасаж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн 2 албан хаагчид сануулах арга хэмжээ авахаар сонсох ажиллагааг зохион байгууллаа.  

100%

Нийт байгууллагууд

5

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хугацаанд нь өгч ажиллах.

2021 оны 08 дугаар сарын байдлаар дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагуудад нийт  1496 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд үүнээс 1422 өргөдлийг шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа 74 өргөдөл, гомдол байна.  Засаг даргын Тамгын газар нийт 360 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг     бүртгэн хүлээн авч 352 өргөдлийг шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа 8 өргөдөл, гомдол  байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 7 цаг 11 минут, шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлтийн дундаж үнэлгээ 0.82 буюу “B” үнэлгээтэй байна.

Шуурхай зөвөлгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа, зөрчлийн үзүүлэлтийг бууруулж хэрэгжүүлсэн арга хэмжээг тайлан мэдээнд тусгаж  ажиллахыг  хэлтэс, албад, хороодод үүрэг болгон шуурхай зөвлөгөөн дээр танилцуулан үүрэг чиглэл өгч ажиллаж байна.                   

80%

Нийт байгууллагууд

 

 

 

 

 

 

 ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА