2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

2

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээний хүрээнд дархлаажуулалт хийгдэж байгаа байршлуудыг тодорхой болгож, иргэд олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Эрүүл мэндийн төв

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв

3

Хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг  8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зохион байгуулахгүй байх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

Цагдаагийн газар

Мэргэжлийн хяналтын хэлтэс

4

Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвар хамгаалалтын дэглэм, сайтар баримтлан, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.

Нийт байгууллагууд

5

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн байрнуудад  ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэл ажлыг сайтар хангах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

“Захиалагчийн алба” ОНӨААТҮГ

6

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/642 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.

Боловсролын хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цагдаагийн газар

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв

7

Авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул хөдөлгөөн зохицуулалтыг сайтар зохион байгуулж ажиллах.

Цагдаагийн газар

8

Авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг шуурхай гүйцэтгэж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Боловсролын хэлтэс

Эрүүл мэндийн төв

Нэгдсэн эмнэлэг

9

Сайжруулсан түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэх ажлуудаа шуурхай зохион байгуулах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

10

Сайжруулсан түлш борлуулах борлуулалтын цэгийн байршил, хүртээмжийг оновчтой болгох, айл өрхүүдийг угаарын хийн хордлогод өртөхгүй байх урьдчилан сэргийлэх цогц ажлуудыг зохион байгуулах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв

11

Газрын зөрчлийг арилгаж, чөлөөлөгдсөн байршуулуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэж, тохижилтийн зураг, ажлын даалгавар зэргийг шуурхай баталж, тохижуулах ажлуудын гүйцэтгэлийн хяналт газар дээр тогтмол тавьж ажиллах. 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Газар зохион байгуулалтын алба

12

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд автомашинтай албан хаагчдынхаа тоон судалгааг гаргаж, нэгдсэн журмаар автобусаар үйлчлэх ажлыг зохион байгуулах.

Нийт байгууллагууд

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС