2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

2

Коронавируст /Ковид-19/ халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:

• Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх,

• Эмийн санд вирусийн эсрэг эмийн гарал үүсэл, хадгалалт, чанар, аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, нөөц бүрдүүлэх.

• Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаалжуулалтыг 9 дүгээр сарын 15-наас эхлүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангах.

• Эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах.  

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Эрүүл мэндийн төв

Нэгдсэн эмнэлэг

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв

3

Иргэд, олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд тэдний оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Хороодын Засаг дарга нар

 

Цагдаагийн газар

4

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 13 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

5

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

6

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжийн дагуу 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу тогтмол цаг хугацаанд нь орлого бүрдүүлж ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

7

“Хотын стандартын арга зүйн баримт бичиг”-ийн хэрэглээг хэвшүүлэх, сургалт, арга зүйгээр хангах, захиалагчийн хяналт тавьдаг мэргэжлийн чиг үүргийн  байгууллагуудын албан хаагчдад стандарт, нормыг мөрдүүлэх, хэрэгжилтийг газар дээр нь хянаж зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС