2021 ОНЫ 8-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 9-р сарын 3

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Коронавируст халдвар сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа. Хяналт, шалгалтад давхардсан тоогоор 2064 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан. Шалгалтаар 85 зөрчил илрүүлж, зөвлөмж чиглэл өгөн, газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.

80.0

ХХҮХ

 

2

Коронавируст /Ковид-19/ халдвар, томуу, томуу төст өвчнөө сурьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:

• Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх,

• Эмийн санд вирусийн эсрэг эмийн гарал үүсэл, хадгалалт, чанар, аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, нөөц бүрдүүлэх.

• Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаалжуулалтыг 9 дүгээр сарын 15-наас эхлүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангах.

• Эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах.

1. Ковидын тандалт хариу арга хэмжээний хүрээнд тандалт, шинжилгээний ажилд нийт 96 ажилтан дайчлагдсан, дүүргийн шуурхай штабт 3 албан хаагчийг томилон ажиллуулж байна. ЕБС, цэцэрлэгүүдийн багш, ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж бүрэн дуусгасан.

2. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг дархлаажуулалтад хамруулах урьдчилсан судалгааг гаргаж, ХӨСҮТ-тэй хамтран вакцины татан авалт хийх ажлын бэлтгэлийг хангасан.

3. ЭМЯ, нийслэлийн ЭМГ-аас хангасан вирусын эсрэг эмийг ЭМТ, ӨЭМТ-үүдэд хуваарилсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, эмийн чанар аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, вирусын эсрэг эмийн 1 сарын нөөцийг бүрдүүллээ.

4. Эрсдэлийг бууруулах зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, иргэдэд 1800.0119 дугаарын утсаар үзлэгийн цаг өгч, халдвар судлаач нар тогтмол тандалт судалгаа хийж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Баянхошуу салбар амбулаторид зарим шаардлагатай нарийн мэргэжлийн кабинетуудыг нээж ажиллуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангасан.

70.0

НХХ

 

3

Иргэд, олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд тэдний оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах.

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх зорилгоор дүүргийн 43 хорооны 480 албан хаагчид мэргэжлийн байгууллагаас гаргасан уриалга, зөвлөмжийг иргэдэд хүргүүлж ажиллалаа.

Нийт  36 хороодын 1083 аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал, хүсэлтээ солилцсон байна. “Covid-19” халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын цэгүүдийн талаарх шинэчилсэн мэдээллийг текст, постер, видео хэлбэрээр www.shd.mn, дүүргийн Онцгой комисс болон мэдээллийн бусад цахим хуудсуудад байршуулж, давхардсан тоогоор 20 удаа нийтэлсэн.

80.0

ТЗУХ

 

4

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 13 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээ, орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, Хэрэглэгчдэд үйлчлэх 15-р төвийн их засварын ажил 21%, урсгал засвар 82%, 16-р төвийн их засвар 40%, урсгал засварын ажил 52%-тай байна.

Орон сууцны контор, СӨХ-д, эмнэлэг, сургууль цэцэрлэг, барилга байгууламж, бусад инженерийн шугам сүлжээнд хийгдэх их болон урсгал засвар шинэчлэлтийн ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

-       Гэр хорооллын 36 хорооны 1136 орон тооны бус ажилтнууд хариуцсан хэсгүүдийнхээ айл, өрхийн яндан зуухны битүүмжлэл, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалган, хяналт тавьж ажилласан. Дүүргийн хэмжээнд угаарын хийн мэдрэгч төхөөрөмж шинээр авах шаардлагатай 2048 айл, өрхийн судалгааг гаргаж, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт хүргүүлсэн.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, “Таван толгой түлш” ХХК-тай хамтран гэр хорооллын 36 хороодын Засаг дарга, Зохион байгуулагч, 309 хэсгийн ахлагч, 1136 орон тооны тооны бус гэрээт ажилтнуудад цахим сургалт зохион байгуулж, заавар зөвлөгөө өглөө.

60.0

ТНААХ, АБТТ

5

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах.

-       Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хог тээврийн тусгай зориулалтын машин, механизмын засвар үйлчилгээний ажил 60 хувийн гүйцэтгэлтэй, нийт 7 автомашинаар парк шинэчлэлт хийгдэж, тусгай зориулалтын бодис 55 тн, давс 204 тн, элс, хайрга 22 тн нөөцтэй байна. Нийтийн эзэмшлийн зам  талбайд 4 байгууллагын 132  үйлчлэгч нийт 2,817,350  м2 талбайн түүвэр хогийг цэвэрлэн 358,1 тн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

-       Дүүргийн Захиалагчийн алба ОНӨӨАТҮГ-ын инженерүүд, гэрэлтүүлгийн ашиглагч байгууллага “Цацраххангай” ХХК, “Их хотын гэрэл” ХХК-иудтай хамтран гэр хорооллын нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж засварлах шаардлагатай 87 гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хийж, хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

-       Дүүргийн хэмжээнд гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт 88,6%-тай байна.

80.0

ТНААХ, АБТТ

6

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжийн дагуу 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу тогтмол цаг хугацаанд нь орлого бүрдүүлж ажиллах.

2021 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар улсын төсөвт 16.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 17.0 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 102.0 хувийн гүйцэтгэлтэй, нийслэлийн төсөвт 25.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 19.0 тэрбум төгрөг төвлөрүүлж 74.0 хувийн гүйцэтгэлтэй, дүүргийн төсөвт 13.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 15.6 тэрбум төгрөг төвлөрүүлж 116.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

80.0

СТСХ

 

7

“Хотын стандартын арга зүйн баримт бичиг”-ийн хэрэглээг хэвшүүлэх, сургалт, арга зүйгээр хангах, захиалагчийн хяналт тавьдаг мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудын албан хаагчдад стандарт, нормыг мөрдүүлэх, хэрэгжилтийг газар дээр нь хянаж зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах.

Хотын стандарт орчны хяналт зохицуулалтын газраас ирүүлсэн 1207 ширхэг “Хотын стандартын арга зүйн баримт бичиг”-ийг холбогдох албан хаагчдад хүлээлгэн өгсөн.

Захиалагчийн алба ОНӨӨАТҮГ-ын албан хаагчдад стандарт, нормыг мөрдүүлж ажиллах, шинээр хийгдэж байгаа ажлын даалгавар, зураг төсөлд заавал тусгуулж байх үүрэг, чиглэлийг өглөө.

90.0

ТНААХ

 

 

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА

                                                            Д.ТӨМӨРБААТАР

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

                     ДАРГА                                                    Т.СҮХБААТАР                                                          

НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

                      МЭРГЭЖИЛТЭН                                   Б.МӨНХТУЯА