2021 ОНЫ 09-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 9-р сарын 10

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын  “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарсан хяналт шалгалтыг өдөр бүр тогтмол хийж ажиллаж байна. 

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 2123 иргэн, ААН шалгалтад хамрагдсан. 

80%

ХХҮХ

ОБХ

МХХ

2

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, сургуулийн орчимд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах

Дүүргийн нутаг дэвсгэр дэх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд халдвар хамгаалын дэглэм баримтлах зааварчилгааг тогтмол өгч ажиллаж байна.

Сургууль, цэцэрлэгүүд анги хүлээн авах болон тараах ажлыг байгууллагын боломжит бүх хаалгаар хувиарлалт хийн сурагчдийг нэг хаалга дээр бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийж ажиллаж байна.

100%

НХХ

БХ

3

Дүүргийн нутгийн захиргааны нийт байгууллагууд Коронавируст /Ковид-19/ халдвараас өвчнөөс урьдчилан сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, алба, хороодын байранд 7 хоногт 2 удаа зориулалтын багаж, бодисоор тогтмол ариутгал халдваргүйтгэл хийж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгон ажиллаж байна. Хэлтэс, тасаг болон хороодод ариутгагч багаж, ариутгалын бодис тарааж өгсөн ба өдөр тутам өрөө тасалгааны ариутгалыг хийж ажиллаж байна.

90%

Нийт байгууллагууд

4

Дүүргийн нутаг дэвсгэрт мананцарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам, талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 09 дүгээр сарын 04, 06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зориулалтын мананцар үүсгэгч 7 автомашинаар 43 хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн 728.386 мкв талбай, 54 автобусны буудал, 31 тоглоомын талбай, 33 ерөнхий боловсролын сургууль, 77 хүүхдийн цэцэрлэг, 43 хороо, өрхийн эмнэлгийн байр, 4 эмнэлэг, 29 худалдааны төв, супермаркетийн орчны талбайд хийж гүйцэтгэсэн.

100%

АБТТ

5

Дүүргийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай бригадыг бэлэн байлгах.

Сонгинохайрхан-Хэрэглэгчдэд үйлчлэх 15, 16 дугаар төвүүд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, их болон урсгал засварын ажлуудыг 09 дүгээр сарын 14-ны өдрийн дотор бүрэн дуусгахаар ажиллаж байна. Халаалт залгалт болон дүүргэлт хийх ажил 70%-тай байна. Халаалт залгах ажлыг түргэн шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр  байгуулж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Хэрэглэгчдэд үйлчлэх 15 дугаар төвийн их засвар 21%-тай, урсгал засвар 95%тай байна. Хэрэглэгчдэд үйлчлэх 16 дугаар төвийн их засвар 40%-тай, урсгал засвар 53%-тай байна.

70%

ТНААХ

6

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих, түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулж ажиллах.

МУ-ын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, “Агаарын чанарын сайжруулах бүсэд мөрдөх журам”-ын хэрэгжилтэд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Агаарын чанарын хэлтсийн албан хаагчид хяналт тавин, түүхий нүүрсийг нэвтрүүлэх,  дамжин өнгөрүүлэх чиглэлээр Эмээлтийн товчоонд 24 цагаар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна.   

НМХГ-ын Агаарын чанарын хэлтсээс “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт байнгын хяналт шалгалт хийж, сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн бэхжүүлэх бодис, эцсийн  бүтээгдэхүүнд хяналт шинжилгээ хийх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Шинжилгээгээр сайжруулсан шахмал түлш нь Монгол Улсын сайжруулсан шахмал түлшинд тавигддаг “MNS5679:2019” стандартыг бүрэн хангасан тухай улсын байцаагчийн дүгнэлт гарсан.  

100%

АБТТ

МХХ

7

Иргэдийг угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлж зөвлөмж, зөвлөгөө, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэж, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг хангаж мэргэжлийн байгууллагууд бэлэн байдалд ажиллах

Иргэдийг угаарын хийнд хордхоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сэрэмжлүүлэг мэдээллийг 09 дүгээр сарын 06-10-ны өдрийн хооронд SHD.mn болон дүүргийн Онцгой комиссын цахим хуудсаар дамжуулан давхардсан тоогоор 18 удаа нийтэлж, нийт 40670 хүнд мэдээлэл хүргэж ажилласан. Сэрэмжлүүлэг мэдээг гэрээт 9 мэдээллийн сайтууд болон олон нийтийн радиогоор дамжуулж иргэдэд хүргэсэн.    

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран 09 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Өнтэй өвөлжье” өдөрлөгт иргэд, ААНБ, орон тооны бус гэрээт ажилтнуудыг идэвхитэй хамруулах тухай үүрэг чиглэлийг дүүргийн гэр хорооллын 36 хороонд дүүргийн Засаг даргын Тамгын газрын 03/1889 дугаар албан бичгээр хүргүүлсэн.  

100%

АБТТ

ОБХ

МХХ

ХМОНХТ

8

Сайжруулсан шахмал түлшний боруулалтын цэгийг нэмэгдүүлэх, ачих, буулгах, савлах, хүн хүчний нөөц бололцоог сайтар төлөвлөж, зохион байгуулалт ажиллах  

“Таван толгой түлш” ХХК-иас сайжруулсан шахмал түлшний борлуулагчаар ажиллах хүсэлтэй иргэдийн дунд цахим, нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, борлуулалтын цэг ажиллуулах хүсэлтэй 300 гаруй иргэд материалаа ирүүлээд байна. Ирүүлсэн хүсэлтийн дагуу бичиг баримтын бүрдэл, цэг ажиллуулах байршлуудад ажлын хэсэг ажиллаж байна.

100%

АБТТ

9

Сайжруулсан түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэх ажлуудаа шуурхай зохион байгуулах.

2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 10 агуулах, 1 баазад 21,330 тн нөөцтэй байна.

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш тээвэрлэх эрх бүхий 34 байгууллагын 700 автомашин тээвэрлэлт хийж байна. 

80%

АБТТ

10

Дүүргийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах.

Дүүргийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1626 өргөдөл, гомдол ирснээс 4 байгууллагын 10 албан хаагч 14 өргөдөл, гомдлыг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад нийт 501 зөрчил бүртгэгдсэн байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47.5%-иар буурсан дүнтэй байна.

Төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх, шийдвэрлэлтийн дундаж хугацаа, зөрчлийн үзүүлэлтийг бууруулж, хэрэгжүүлсэн арга хэмжээг тайлан мэдээнд тусгаж  ажиллахыг  хэлтэс, албад, хороодод дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын  03/1600 дугаар албан бичгээр үүрэг болгож, хяналт тавьж ажиллаж байна.    

80%

Нийт байгууллагууд

11

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд ажлын цаг ашиглалтыг сайжруулж, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын сахилга хариуцлага, ажлын үр дүн, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын 2021 оны “Сахилга хариуцлага, ажлын үр дүнг сайжруулах тухай” 02 дугаар албан даалгаврыг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хороодын албан хаагчдын ажлын цаг ашиглалт, ажлын байрны эмх цэгц, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж ажилласан ба ажлын цаг ашиглалт хангалтгүй 4 албан хаагчийн цалингаас хасаж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн 2 албан хаагчид сануулах арга хэмжээ авахаар сонсох ажиллагааг зохион байгуулсан.

90%

Нийт байгууллагууд

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА

                                                            Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

                     ДАРГА                                                    Т.СҮХБААТАР                                                           

 

НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

                      МЭРГЭЖИЛТЭН                                   Б.МӨНХТУЯА