2021 ОНЫ 10-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдвар /Ковид- 19/-ын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих.

Нийгмийн хөгжлийн хэлтэс. Эрүүл мэндийн төв

2

Коронавируст халдвар /Ковид-19/-аар өвдсөн хүүхдийн эмчилгээний талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам байгуулж, 24 цагийн турш тогтмол ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс. Онцгой байдлын хэлтэс

3

Коронавируст халдвар /Ковид-19/-ын дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгжүүд дотоод орчинд халдвараас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг сайтар авч ажиллах.

/Нийт байгууллагууд/

4

2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

5

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүдэд оролцох байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, хөдөлгөөний дагуу нийслэлийн байгууллагууд ажилтан, албан хаагчдаа идэвхтэй оролцуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

6

Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогыг бүрдүүлэх.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

7

Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор орчны камерын хяналтын системд хяналт тавьж ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС