2022 ОНЫ 01-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

2022 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах. Үүнд:

- Энэ сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах.

- Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулах.

- Газар чөлөөлөх ажлын бэлтгэл хангах.

- 3 дугаар сарын 1-ээс эхлэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх бэлтгэлийг сайтар хангах. /

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба

2

Нутгийн захиргааны байгууллагууд дотоодоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, халдвар илэрсэн үед авах хариу арга хэмжээний түр заавар зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах.

Нийт байгууллагууд

3

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг хийлгэж, арга зүйн зөвлөн туслах ажлуудыг сайтар зохион байгуулах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

4

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/22 дугаар захирамжаар 2022 оны нийслэлийн төсвийн орлогын сар, улирлын хуваарийг баталсан. Оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

5

Инженер хангамжийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-Баруун түгээх төв

6

Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Хууль, эрх зүйн хэлтэс

7

Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

Цагдаагийн газар

Онцгой байдлын хэлтэс

8

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарах, мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ 02 дугаар сарын 10-ны дотор өгч дуусгах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

9

Дүүргийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах. Үүнд: /Усны халиа үүсэх, шар усны үер, угаарын хийн хордлого болон ахуйн гал түймэр/

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Онцгой байдлын хэлтэс

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС