2022 ОНЫ 02-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай 01 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох байгууллагуудаас санал авч, нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж ажиллах.

Нийт байгууллагууд

2

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцсан ажлын чиглэлээр дүүргийн иргэдэд боловсрол мэдлэг олгох, соёлыг төлөвшүүлэх, орлого нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц ажлыг санаачлан зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах.

Нийт байгууллагууд

3

2022 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах “Хариуцлагын гэрээ” байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

4

2022 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс

5

Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш ажлын 3 хоногт үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай иж бүрэл материалыг судалж, захиалагч байгууллагатай хамтран ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

6

Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллах.

Нийт байгууллагууд

7

Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах.

Нийт байгууллагууд

8

“Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”  шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр удирдлага арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулж ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Архивын тасаг

9

Олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчил болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллах.

Цагдаагийн газар

Онцгой байдлын хэлтэс

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС