2022 ОНЫ 02-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

 

Татварын хэлтэс

2

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/212 дугаар захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

3

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн халдварын тархалтын "Шар түвшин”-д шилжсэнтэй холбогдуулан “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д заасныг баримтлан халдвар хамгааллын дэглэмийг сахиж, амны хаалт тогтмол зүүж, гараа ариутган, дархлаа сэргээх нэмэлт тунд ажилчдаа бүрэн хамруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг уриалж ажиллах.

 

Нийт байгууллагууд

4

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Боловсролын хэлтэс

5

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа тул өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Боловсролын хэлтэс

 

Эрүүл мэндийн төв

 

Нэгдсэн эмнэлэг

6

Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

7

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

“ТЦҮ” ОНӨААТҮГ

“ТҮТ” ОНӨААТҮГ

 

  ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

                                                                                                                             ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС