2022 ОНЫ 03-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналтыг сайжруулж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

2

Энэ онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ болон тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах төв

3

2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлууд эрчимжүүлж ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

4

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах ажлын хүрээнд газар олголтын асуудлыг шуурхай шийдвэрлэж, газар чөлөөлөлтийн ажлуудыг эрчимжүүлж ажилллах.

Газар зохион байгуулалтын алба

5

Сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын болон тоглоомын талбайн тоног төхөөрөмж, сүүдрэвч, орчны эдэлбэр газрын аюулгүй байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээг тогтмолжуулан, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Боловсролын хэлтэс

 

Мэргэжлийн хяналтын хэлтэс

6

Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүр, ирмэгтэй болон бүрэн бүтэн байдал нь алдагдсан эрсдэл бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглахыг хориглох, зайлшгүй тохиолдолд бэхэлгээ, хаалт, хамгаалалт хийж, хяналт тавих ажилтныг томилох.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Боловсролын хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

7

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цагдаагийн газар

8

Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

“ТЦҮ” ОНӨААТҮГ

“ТҮТ” ОНӨААТҮГ

9

Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх.

Мэргэжлийн хяналтын хэлтэс

10

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг сайтар зохион байгуулах.

Онцгой байдлын хэлтэс

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

                                                                                                                            ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС