2022 ОНЫ 03-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналт тавьж ажиллах.

·         Худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах;

·         Зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа эрчимжүүлэх;

·         Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх;

·         Худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд тайлагнаж, ажлаа эрчимжүүлэх

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

Газар зохион байгуулалтын алба

2

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Газар зохион байгуулалтын алба

3

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулган цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах ажлаа эрчимжүүлэх.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

4

Дүүргийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Биеийн тамир, спорт хороо

5

Дүүргийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байгаа нийтийн биеийн тамирын талбай, ногоон байгууламж, гүйлтийн болон иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх талбайн бүртгэл судалгааг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

6

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа ногоон байгууламжуудаа нэмэгдүүлэх чиглэлээр ажлаа эрчимжүүлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС