2022 ОНЫ 03-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын худалдан авах ажиллагааг эрс эрчимжүүлж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

2

Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг эрс сайжруулж ажиллах

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

 

Захиалагчийн алба ОНӨААТҮГ

3

Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах байгууллагуудад хүргүүлж, захиалагчийн хяналтыг тавьж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

 

Захиалагчийн алба ОНӨААТҮГ

4

Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Замын сангийн хөрөнгө болон Дүүргийн төсөв, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд нь тайлагнаж, ажлаа эрчимжүүлж, цаг хугацаанд тайлагнаагүй удирдах албан тушаалтан, албан хаагчид хариуцлага тооцож ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

 

5

Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 ТЦҮ ОНӨААТҮГ

ТҮТ ӨНӨААТҮГ

6

Дүүргийн 30 жилийн ойг угтаж нутгийн захиргааны байгууллага бүр 2 бүтээлч ажил санаачилж хийх. Хэрэгжүүлэх ажлын саналаа Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх

Нийт байгууллага

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС