2022 ОНЫ 04-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

2

Төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлж, тодорхой үр дүнд хүрэхүйц ажлуудыг зохион байгуулж ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

3

Орлого бүрдүүлэх тусгай удирдамж гарган дүүргийн хэмжээнд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

4

Энэ сардаа багтаан орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангаж ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

5

Эрх шилжүүлсэн болон захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай байгаа бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын нэртэй нь хамт гаргаж Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлж, тус газраас жагсаалтыг нэгтгэн, танилцуулах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

Захиалагчийн алба ОНӨААТҮГ

6

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цэцэрлэгт хүрээлэн болон бичил цэцэрлэгүүдийн өнгө, үзэмжийг сэргээн, засварлах ажлыг зохион байгуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

7

2022 оны 04 дүгээр сараас эхлэн Сүхбаатарын талбайд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Хууль, эрх зүйн хэлтэс

8

Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах.

Онцгой байдлын хэлтэс

9

Дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзүүлж буй үйлчилгээгээ сайжруулж, хүнд сурталгүй ажиллах, иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг 7 хоногт багтаан шийдвэрлэх

НЭ

ЭМТ

10

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, түүний шийдвэрлэлтийн талаар  дараагийн шуурхай зөвлөгөөнд мэдээлэл бэлтгэж танилцуулах

ТЗУХ

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС