2022 ОНЫ 04-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Захиалагчийн хяналт тавьж байгаа, болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудаа яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангах

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

“Захиалагчийн алба” ОНӨААТҮГ

 

Худалдан авах ажиллагааны алба

2

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийт байгууллагууд төсвийн сахилга батыг сайжруулж, хэмнэлтийн горимд шилжүүлж ажиллах.

Нийт байгууллагууд

 

Санхүү, төрийн сангийн хэлтэс

3

2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

4

Дүүргийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

5

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг  буулгасан талбайг тохижуулах  ажлаа эрчимжүүлэх. 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

6

Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж ашиглаж байгаа газарт  хууль дүрэм журам зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсны зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах, хяналт тавих дэд ажлын хэсгийг байгуулж ажиллах.

Газар зохион байгуулалтын 1, 2 дугаар алба

 

Мэргэжлийн хяналтын хэлтэс

7

Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Цаашид бизнес эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг шуурхай шалган шийдвэрлэж, хариуг цаг хугацаанд өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

 

Мэргэжлийн хяналтын хэлтэс

8

Дүүргийн хэмжээнд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах.

Нийт байгууллагууд

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС