2022 ОНЫ 05-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

“Төрийн хэмнэлтийн тухай” хууль, тогтоомжийн дагуу нийслэлийн төсөв, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд зогсоох.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

2

“Монгол улсын 2022 оны төсвийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай”,  “Төрийн хэмнэлтийн тухай” хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатны байгууллагууд хангаж, үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлж, энэ хуульд заасан хангамж, үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөж,  хяналт тавьж ажиллах.

Нийт байгууллагууд

 

Санхүү, төрийн сангийн хэлтэс

3

Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг сайтар хангаж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлууд эрчимжүүлж ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

4

Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах.

Газар зохион байгуулалтын 1, 2 дугаар алба

5

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчны 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

6

Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

7

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа Усан оргилууруудыг 05 дугаар сарын 20-ны дотор ажиллуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС