2022 ОНЫ 05-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирлагаар хангаж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

2

Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах, эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх.

Хууль эрх зүйн хэлтэс

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

Цагдаагийн газар

3

Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт иргэдийн санал асуулгыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах тул хороодыг шаадлагатай мэдээллээр хангаж, иргэдийг идэвхтэй оролцуулах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

4

Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээр чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах.

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Соёлын ордон

5

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

Цагдаагийн газар

6

Зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж, иргэд, олон нийтэд нээлттэй тогтмол мэдээлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Газар зохион байгуулалтын 1,2 дугаар алба

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв

7

Дүүргийн хэмжээнд ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, моджуулах, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж, иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв

8

Авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан авто зам хаах, хэрэглээний халуун, хүйтэн ус хязгаарлах тухай мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол хүргэж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв

9

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа болон хийгдэх гэж байгаа ажлуудын талаарх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв

10

Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

Онцгой байдлын хэлтэс

11

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хууль зүйн үндэслэлийг нягтлан судалж,  хугацаанд нь шуурхай барагдуулах, зөрчлийг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах

Нийт байгууллагууд

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС