2022 ОНЫ 10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг сар болгон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байгаатай холбогдуулан хэрэгжилт нь удаашралтай байгаа заалтуудыг эрчимжүүлж, тогтоосон хугацаанд тайлагнаж ажиллах.

Хууль, эрх зүйн хэлтэс

 

Нийт байгууллагууд

2

Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж хэрэгжилтэд хяналт тавих.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

3

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авах, автотээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг сайжруулах. 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Онцгой байдлын хэлтэс

Цагдаагийн газар

4

2022 оны 09 дүгээр сарын орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

5

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

Нийт байгууллагууд

6

Дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын болон бусад салбарын ажлуудын гүйцэтгэл, үр дүн, тоон мэдээлэл, судалгааг  иргэд, олон нийтэд мэдээлэх.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв

 

Нийт байгууллагууд

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС