Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

2023 оны 06 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуульд нийт байгууллагууд идэвхтэй оролцох.

Онцгой байдлын хэлтэс

Ажлын хэсэг

Нийт байгууллагууд

2

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэл, чанар, стандартын хяналтыг сайтар тавьж ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

3

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын явц, үр дүнг танилцуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

4

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/323 дугаар захирамжийн дагуу  нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Газар зохион байгуулалтын 1,2 дугаар алба

5

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Архивын хэлтэс

6

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд эхний хагас жилд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж, гүйцэтгэл, үр дүнд тогтмол хяналт тавьж, дээд шатны байгууллагуудад гаргадаг тайлан, мэдээг хугацаанд нь хүргүүлж ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Нийт байгууллагууд

7

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн авто замын засвар, арчлалт, гэрэлтүүлгийн асалт, засвар үйлчилгээ болон гэр хорооллуудын автобусны буудлуудын нөхцөл байдлыг газар дээр явж шалгах ажлуудыг зохион байгуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

“Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС