Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

Нийт байгууллагууд

2

Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв

3

Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, түүний мөрөөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэгжилт үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах. 

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв

Нийт байгууллагууд

4

2000 оноос хойш газрын чиглэлээр гаргасан захирамж, барилгын А даалгавар болон бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг https://shilen.gov.mn/ сайтад байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах

Хууль эрх зүйн хэлтэс

5

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийг ил тод болгох.

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв

Нийт байгууллагууд

6

“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байхад анхаарч боловсруулах

Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

7

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/485 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах “Шуурхай удирдлагын баг”-ийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг цаг тухайд нь хэрэгжүүлэн, тайлагнаж ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

Цагдаагийн газар

8

“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх 6 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажлыг бүх шатандаа сайтар анхаарч ажиллах.

Ажлын хэсэг

9

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Турк Улсад болсон газар хөдлөлтийн тухай” гэрэл зургийн үзэсгэлэнг 2023 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-17.00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчид, гэр бүлийн хамт оролцохыг уриалж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Нийт байгууллагууд

10

Гэр хорооллын тодорхой байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

11

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах. 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс

12

 

“Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг идэвхтэй хамруулж оролцуулах. 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Нийт байгууллагууд

13

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/96 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС