Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

2

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах зөвлөмж хүргүүлэх. 

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

3

ТҮЦ-нүүдийг цэгцлэх ажлаа эрчимжүүлж, нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх байршил, ажлын даалгавараа тодорхойлж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

4

Дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа сагсан бөмбөгийн 3х3 талбайн стандарт норм дүрэмд онцгой анхаарч, хэрэгжилтэд хяналт тавьж ажилллах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

5

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах.

Онцгой байдлын хэлтэс

6

Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Цагдаагийн газар

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС