Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах тул бүх шатанд ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба

Захиалагчийн алба ОНӨААТҮГ

2

Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба

Захиалагчийн алба ОНӨААТҮГ

3

Нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. 

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

4

Хүүхэд, багачуудыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй хот” болгох аяныг эхлүүлж байгаа тул дүүргийн хэмжээнд аяны бэлтгэл хангаж, чиглэлийн дагуу оролцох

Хууль эрх зүйн хэлтэс

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

Цагдаагийн газар

5

Газрын зөрчил арилгаж гарааш буулгасан талбайд тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулан баталж, тохижуулах ажлаа эрчимжүүлэх.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

6

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

7

Нөөцийн махны үнэ өндөр, мах ховор байгаа талаар иргэдээс гаргаж байгаа гомдол, хүсэлтийг анхаарч ажиллах, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, нөөцийн махны чанарт онцгой анхаарч хяналт тавьж ажиллах.

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

8

Дүүргийн хэмжээнд орон сууцны зориулалтай барилгын 1 давхрыг өргөтгөж үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга, байгууламжид газар хөдлөлттэй холбоотой эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, цаашид арга зүйгээр хангах, зөвлөн туслах, хэрэгжилтэд хяналт тавьж

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

9

Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд 2000 оноос хойш газрын чиглэлээр гаргасан захирамж, болон бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг https://shilen.gov.mn/ сайтад байршуулах ажлыг эрчимжүүлж ажиллах.

Хууль, эрх зүйн хэлтэс

10

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Архивын тасаг

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС