Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/321 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх.  

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

2

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

3

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлэх.  

Хөдөө аж ахуйн тасаг

Мал эмнэлэг

4

Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

5

Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажлаа эрчимжүүлж, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэх.

Хууль эрх зүйн хэлтэс

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Цагдаагийн газар

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс

6

Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, сургуулийн орчинд элс, хайрга, дайрга ачсан хүнд машин механизмын техникийн бүрэн байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Цагдаагийн газар

7

Авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэх.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

8

Зуслангийн бүсэд байгаа айл өрхүүдийн нүхэн жорлонгуудыг ариутгах, халдваргүйжүүлэх, ашигтай бактер хийх ажлаа эрчимжүүлэх.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Захиалагчийн алба ОНӨААТҮГ

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС