Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

2

Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

 

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

3

ЗАСГИЙН ГАЗРААС 2023-2024 ОНЫГ "АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАЖ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ "5-ш" АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. 

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Нийт байгууллагууд

4

Төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. 

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Хууль эрх зүйн хэлтэс

 

Нийт байгууллагууд

5

Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Хууль эрх зүйн хэлтэс

 

Нийт байгууллагууд

6

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон ажилтан, албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. 

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Хууль эрх зүйн хэлтэс

 

Нийт байгууллагууд

7

"Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг"-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоосон ч төрийн албанд томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

8

Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, нийтлэг хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Хууль эрх зүйн хэлтэс

9

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдах “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнд байгууллагын удирдлагууд идэвхтэй оролцох.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Нийт байгууллагууд

10

Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг хороо бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Дэд бүтэц, хөгжлийн алба ОНӨААТҮГ

11

Худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, зар сурталчилгааны байгууламжуудыг буулгах ажлаа эрчимжүүлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

12

Дүүргийн нутаг дэвсгэрийн худалдаа, үйлчилгээний газруудын гадна орчны цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, түр хадгалах цэгийн стандартыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

13

2023 оны 03 дугаар сарын 20-оос эхлэн “Сүхбаатарын талбай” дээр иргэд, олон нийтэд зориулсан аялал жуулчлал, соён гэгээрүүлэх, нийгэм, соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан байгууллагууд идэвх, санаачилгатай оролцох.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

14

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдах “Стратегийн команд штаб”-ын сургуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтаа сайтар хангаж ажиллах. 

Онцгой байдлын хэлтэс

 

Нийт байгууллагууд

15

“Стратегийн команд штаб”-ын сургуулийн хүрээнд хийгдэх Гамшгаас хамгаалах танхимын болон биет дадлага, сургалт болон бэлэн байдлын үзлэгтэй батлагдсан хуваарийн дагуу байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Онцгой байдлын хэлтэс

 

Нийт байгууллагууд

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС