Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар - Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах.

ХХҮХ, ТЗУХ

2

Хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах.

ЗАА, ТГУХ, ХААГ

3

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах.

ТНААХ, ДБА

4

Нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах болон нийгмийн салбарын ажлуудаа эрчимжүүлж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвтэй ажлаа уялдуулан хамтран ажиллах.

НХХ

5

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

ХХҮХ

6

Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудаа эрчимжүүлж, шалтгаан нөхцөлд нь дүн шинжилгээ хийж нийслэлийн Удирдлагуудад танилцуулах.

ГБХЗХХ, ХЭЗХ

7

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргаж, хүртээмжийг сайжруулах зөвлөмж боловсруулан хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

ХХҮХ

8

Нийслэлийн Татварын газраас орлого бүрдүүлэх ажлын хүрээнд дүүргүүдийн Татварын хэлтсүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, орлого бүрдүүлэх тусгай удирдамж гарган нийслэлийн хэмжээнд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх.

СТСХ

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС