Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

“Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үед төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, идэвх санаачилгатай оролцох.

Онцгой байдлын хэлтэс

2

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс

3

2023 оны 03 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 10-ныг хүртэл “Сүхбаатарын талбай” дээр иргэд, олон нийтэд зориулсан аялал жуулчлал, соён гэгээрүүлэх, нийгэм, соёл урлагийн салбарын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

4

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах байршлыг тодорхойлж шуурхай танилцуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Газар зохион байгуулалтын алба

5

“Digital Ub” буюу Хэсгийн ахлагчийн аппликэйшнг байгууллагууд ажилтан, албан хаагчдаа танилцуулж хэрэглээг нэмэгдүүлж, цахимжуулах ажлаа эрчимжүүлэн, хэсгийн ахлагчдаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

6

Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/ буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг иргэдэд олгох, тээврийн хэрэгсэлд суурилуулах байршлуудаа судалж тодорхойлох, зохион байгуулалтын бэлтгэл ажлаа сайтар хангаж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

Цагдаагийн газар

7

Төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. 

Санхүү төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС