Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарын цалинг нэмэгдүүлэх санал боловсруулж танилцуулах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

2

Дүүргийн хэмжээнд 2023 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг яаралтай бэлэн болгож, худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагад шуурхай хүргүүлж, ажлаа уялдуулж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

3

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, ажлаа эрчимжүүлэх.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв

4

Дүүргийн хэмжээнд орон сууцны зориулалтай барилгын 1 давхрын өргөтгөлд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга, байгууламжид газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, арга зүйгээр хангах, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадавхын үнэлгээ, эрсдэл, нөхцөл байдлын талаар дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах. 

Онцгой байдлын хэлтэс

5

Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлага, машин тоног, төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих ажлаа эрчимжүүлэх.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

 

Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

6

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа эрчимжүүлэх. 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

7

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан эрүүл, ахуй, хоол үйлдвэрлэл, хүнсий аюулгүй байдлын чанар, стандартад онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах.

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс

8

ТҮЦ-ны асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр нөхцөл байдлыг танилцуулах.

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

Газар зохион байгуулалтын алба-1,2

9

Түр худалдаа үйлчилгээ эрхлэх байршлын асуудлыг шуурхайлж, ажлаа уялдуулж ажиллах. 

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

10

“Хүүхдийн автобус”-нуудыг үйлчилгээнд нь шуурхай гаргаж, автобусны ашиглалт, техникийн шаардлага, стандартыг онцгой анхаарч, хүүхдүүдийг автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС