Товч агуулга

Хамтран хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

1

Hийслэлд төвлөрүүлэх орлогыг 8 дугаар сардаа багтаан өссөн дүнгээр бүрэн төвлөрүүлэх.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

2

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

3

Хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийгдэж авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

4

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Боловсролын хэлтэс

5

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. 

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Замын цагдаагийн хэлтэс

6

2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдах Улаанбаатар хотод Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаанд байгууллагын удирдлагууд болон ажилтан, албан хаагчдаа идэвхтэй оролцуулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Спорт хороо

7

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, давс, бодисын нөөцийг бүрдүүлж, тусгай машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС