Товч агуулга

Хамтран хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2023 оны Нийслэлийн “2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/817 дугаар захирамжийн хэрэгжилтийг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

2

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тусгай зориулалтын авто машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, тусгай зориулалтын авто машинаар парк шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах. 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

ТЦҮ-ОНӨААТҮГ

3

Дулаан хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их, урсгал засварын хугацаанд дуусгах ажлаа эрчимжүүлж, нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэх.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-Баруун түгээх төв

4

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/728 дугаар захирамжийн хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

Ажлын хэсэг

5

Ил задгай худалдан борлуулж байгаа хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах. 

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс

6

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсийг савлах, шошголох зэрэг хүнсний сүлжээний бүх үе шатны хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс

7

Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.

Хууль, эрх зүйн хэлтэс

Цагдаагийн газар

8

Үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, гудамж, талбай, ногоон байгууламжуудыг нөхөн сэргээх ажлуудаа эрчимжүүлэх. 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн хөгжлийн алба-ОНӨААТҮГ

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС