НЭГ. УИХ-ийн гишүүн Л.Эрдэнэчимэгийн хууль сурталчлах зорилгоор , иргэд, аж ахуй нэгж байгууллагатай уулзах уулзалтыг хороодын Засаг дарга нар зохион байгуулж ажиллах.
ХОЁР. Хороодын 2014 оны хагас жилийн ажлыг шалгах Ажлын хэсэг 2014 оны 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд хороодод ажиллах тул хороод шалгалтандаа бэлтгэх.
ГУРАВ. Хороодын нутаг дэвсгэрт сүүдрэвчтэй худалдааны цэг байгуулах цэгийнхээ судалгааг 2014 оны 06 дугаар сарын 20-ны дотор Худалдаа Үйлчилгээний хэлтэст ирүүлэх.
ДӨРӨВ. “Явуулын эрүүл мэнд” хөтөлбөрийн хаалт, тайлангийн өдөрлөгт Нийгмийн ажилтнуудыг бүрэн хамруулах. /2014.06.20/
ТАВ. “Сүрьеэ –Түүний хор уршиг” сургалтанд хороодын Засаг дарга нар оролцох. /2014.06.24/
ЗУРГАА. “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийн 2013 оны үзүүлэлтийг гаргаж НХХ-т ирүүлэх. /2014.07.01/
ДОЛОО. “Хааны эрэлд” Олон Улсын цэргийн хээрийн сургуулийн эмч нар СХД-ийн ЭМН-ийн эмч нартай хамтран 2014 оны 6 дугаар сарын 24-нөөс эхлэн 2014 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар тэнцээгүй залуучуудад эрүүл мэндийн үзлэг хийнэ. Хуваарийн дагуу хороод залуучуудаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС