2015.03.02

            Нэг. Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар 2015 оны 03 дугаар сарын 02-09-ний хооронд иргэд сонгогчидтой уулзалт хийнэ. Хороод бэлтгэл хангаж, иргэдийг өргөнөөр хамруулах, Уулзалтын тэмдэглэлийг цаасаар файлаар ирүүлэх ./Захиргаа хуулийн хэлтэст/

            Хоёр. Хүн ам, өрхийн мэдээлийн сангийн бүрдүүлэлтийг хугацаанд ирүүлээгүй хороод   03 дугаар сарын 10- дотор ирүүлэх .  /Статистикийн хэлтэст/

 

            Гурав: Хороод  smartcity-д холбогдож байгаа тул  албан хаагчдын цээж зургийг файлаар, зургаар нь 03 дугаар сарын 03-ны дотор ирүүлэх. /Захиргаа хуулийн хэлтэст/

            Дөрөв:Тохижилт сэргээн засварлах ажил хийгдэхтэй холбогдуулан хороод ашиглалтын хугацаа дуусч байгаа болон сэргээн засварлах шаардлагатай  ажлын   саналаа ирүүлэх  /ДБТХ/

            Тав: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойг угтан дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албад, хороодын албан хаагчдын дунд спорт тэмцээн 03 дугаар сарын 14-15 өдрүүдэд  Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн спорт зааланд болох тул хороод бүс бүсээрээ баг бүрдүүлэн тэмцээнд идэвхтэй оролцох.

 ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС