Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 18 мянга орчим хүн амтай, нийт өрхийн 80 орчим хувь нь амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой. Айл өрхүүдийн тодорхой хэсэг нь Улаанчулуутын хогийн цэгийн түшиглэн амьдралаа залгуулдаг. Тэгвэл эдгээр өрхүүдийн 70 гаруй хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн босгон дээр сайн санаат хүмүүс иж бүрэн хичээлийн хэрэглэл, хөл бөмбөгийн бөмбөг бэлэглэлээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, дүүрэгтэй байнгын хамтын ажиллагаатай явж ирсэн Япон улсын автомашин экспортын дэлхийд алдартай Be Forward компанийн Монгол дахь салбарын захирал М.Жаргалсайхан, дүүргийн Боловсролын хэлтэсийн дарга М.Баяраа нар хичээлийн хэрэглэлийг өнөөдөр гардуулан өгсөн юм. 

 Мe forward компанийн зүгээс өмнө нь тус дүүргийн "Хүүхэд гэр бүл хөгжлийн төв"-д автомашин, 350 сая төгрөгийн ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бэлэглэж байсан юм байна.

Тэд мөн дүүргийн 4 дүгээр хорооны 20-ид хүүхдэд мөн хичээлийн хэрэглэл бэлэглэлээ