Өнгөрсөн оны есдүгээр сард дүүргийн Засаг дарга М.Чинболд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга бөгөөд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга Н.Алтанцэцэг, Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа нарыг хүлээн авч уулзаж Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааны талаар ярилцсан юм. Уулзалтын үеэр НДХ болон, ЭМТ-ийн удирдлагууд

дүүргийн Засаг даргад Монгол Улсын Засгийн газрын 2015 оны "Дүрэм шинэчлэн батлах тухай" 11 дугаар тогтоолоор батлагдсан "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 7 дахь хэсэгт заасан Аймаг /дүүрэг/-ийн засаг даргын чиг үүргийг танилцуулж, тухайн чиг үүргийн дагуу шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг хүссэн. Засаг даргын зүгээс үүнийг нааштайгаар хүлээн авч дэмжин ажиллахаа илэрхийлсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу “Эмч, эмнэлэгийн ажилтнуудын өдөр” Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Эрүүл мэндийн төв хамтран Засаг даргын дэмжлэгтэйгээр ЭМТ-ийн 2-р давхарт байрлах ЭХМК-ын Хурлын өрөөг засч тохижуулсан нь ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд, даатгуулагчид тав тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлснээс гадна, комиссын гишүүд, эмч нарын ажиллах нөхцөлийг сайжруулан бүтээмжийг дээшлүүлэх боломжтой болж байгаа юм.