Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарангийн 8 дугаар гудамжинд байрлах 226 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг 4 дүгээр сараас эхлэн хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаа нь жигдрэн, өнөөдөр туузаа хайчилсан юм. Нээлтэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, хорооны Засаг дарга О.Ганбаатар, тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдсан 120 хүүхдийн багтаамж бүхий тус цэцэрлэг нь 2012 оноос хойш нээлтээ хийж буй 9 дэх цэцэрлэг юм. Өмнө нь 80 дугаар цэцэрлэгт болон гэртээ хүмүүжиж байсан 4 дүгээр хорооны хүүхдүүд энд сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм.