Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/141 тоот захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрийг камержуулах ажлыг эхлүүлсэн юм. Нийслэлийн орон нутгийн сангийн 1.6 тэрбум төгрөгийн өртөгөөр 30 хорооны 84 байршилд 185 камер суурилуулсан бөгөөд үүнээс 16 камер нь  автомашины дугаар илрүүлэгчтэй, 20 нь 180 градус эргэдэг, нэг чигийн 149 камер байршуулсан байна. Камержуулалтын ажлыг “Миротек” ХХК хийж гүйцэтгэхээр шалгарч 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаа эхлэн өнөөдөр бүрэн суурилуулж дууслаа. Камержуулалт хийгдсэнээр тус хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт буурч, урьдчилан сэргийлэлт нэмэгдэн, үйлдэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт өснө гэсэн тодорхой зорилгыг тавин ажиллаж байна.