ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт засаг захиргааны үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хороодын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах үүрэгтэйгээс гадна Монгол улсын Засгийн газар, нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, мониторинг үнэлгээ хийх, үр дүнг тооцох, хууль эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх талаар сургалт зохион байгуулах, нийгмийн баталгааг хангах, зохицуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ҮҮРЭГ

Монгол Улсын Их Хурлаар Шинэ үндсэн хуулийг 1992 онд баталснаар Монгол улсын нийслэл, аймаг, дүүрэг, сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор болон хөгжих хууль эрх зүйн үндэстэй болсон. 

Шинэ үндсэн хуулийн дагуу Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдаж 1992 оны 9 дүгээр сард Нийслэл Улаанбаатар хотын районуудын засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж шинэ бүтэц, зохион байгуулалт бүхий дүүргүүдийг байгуулсан байна. 

Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу тус дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтцэд хамаарах хэлтэс, алба, тасаг зохион байгуулдагджээ. 2013 оноос Захиргаа, хуулийн хэлтсийн бүтэц нь дүүргийнхээ нийт 32 хороодыг өдөр дутмын удирдлага арга зүйгээр  хангаж ажиллаж байна. Мөн тус дүүргийн Засаг даргын дэргэдэх болон Засаг даргын тамгын газрын хэлтэс, албадын хамтын үйл ажиллагааг уялдуулах, зохицуулах ажлыг хариуцан ажилладаг хэлтэс юм.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ 

  • Дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын үйл ажиллагааг зохицуулж, хүний нөөцийн удирдлагын бодлого боловруулахад дэмжлэг үзүүлж, шинжилгээ хийж бодлогын удирдамжаар хангах, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтын ажлыг зохион байгуулах
  • Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхааран ажиллах
  • Албан тушаалтан тэдгээрийг хууль эрх зүйн зөвлөмжөөр хангах, гарах шийдвэрийн эрх зүйн үндсийг хянах дүүргийн хэмжээнд  хяналт тавих
  • Төрийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж хороодын үйл ажиллагаа арга  эрх зүйн удирдлагаар хангах, үнэлгээ өгөх, хяналт тавих
  • Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, дүүргээс гаргасан хууль, тогтоол шийдвэрүүдийг суртачлах, таниулах, мөрдүүлэх хэрэгжилтэд хяналт тавих

 

Албан тушаал

Нэр

Холбогдох утас

Өрөөний дугаар 

Хэлтсийн дарга

Т.Бат-Оргил

70173253

102

Засаг даргын Тамгын газрын хүний нөөц, ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан мэргэжилтэн

Г.Одбилэг

70173201

104 

Захиргааны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Ц.Саранцэцэг

70173201

 106

Хороодын хүний нөөц, ёс зүй хариуцсан мэргэжилтэн

М.Батжаргал

70172837

317 

Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Б.Номин-Эрдэнэ

70173317

117 

Хороо хариуцсан мэргэжилтэн

П.Мааньдайрий

70173201

106 

Сургалт, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн

П.Халиунсүрэн

70172837

 317

Засаг даргын шуурхай ажил хариуцсан туслах

Б.Ундрах

70172216

 301

Засаг даргын Тамгын газрын Албан хэрэг хөтлөлт, түүний хэрэгжилт хариуцсан ажилтан

Х.Оюундарь

70170109

 311