ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСГИЙН ДҮРЭМ

Эрхэм зорилго: Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хангах, Мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангын  тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх, сүү махны фермерийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх, Мал, амьтныг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Малын генетик нөөцийг тогтоох, төлөв байдлыг үнэлэх, бүртгэх, Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, Төмс, хүнсний ногоо, таримал ургамлын тариалалт, борлуулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ.

 

Тасгийн  чиг үүрэг:

Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, дүүргийн ИТХ-аас гаргасан хууль, тогтоол шийдвэрүүдийг сурталчлах, таниулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавина.

Хөдөө аж ахуйн салбарт хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх буюу эрүүл ахуйн зохистой дадлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах.

Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах талаар төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртгийн сүлжээ хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлэх, малын үйлдвэрлэг байдлыг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх замаар өндөр ашиг шим бүхий зохистой тооны мал сүргийг нийслэлийн нутаг дэвсгэрт дэх мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Мал сүргийг бүртгэлжүүлэх, малчдыг тамгажуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

Мал аж ахуйг эрчимжсэн цогц байдлаар хөгжүүлэх, сүү, махны фермерийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.

Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, шинэ ургацын ногооны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.

Төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах ажлыг зохион байгуулах.

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн аж ахуй эрхлэдэг иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх.

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр хангах зорилгоор олон улсын жишигт нийцсэн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах. 

Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, байгууллагын архивын ажлын үндсэн заавар, зохион байгуулалт,  захирамжлалын  баримт бичгийн стандартын дагуу албан хэрэг хөтлөлтийг баримталж  ажиллах

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод удирдлагын систем/UB.ERP.MN/-ыг   ажлын чиг үүргийн дагуу хариуцан ажиллах

Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх.

 

ТАСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Албан тушаал

Нэр

Холбогдох утас

Өрөөний  дугаар

Дарга

С.Мижиддорж

70173307

318

Бүртгэл, мэдээлэл үржил селекцийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Х.Пунсалдулам

70173307

209

Хүнсний ногооны үйлдвэрлэл, малын тэжээл хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

 Я.Сосорбурам

 70173307

209