ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо нь баруун хойд талаараа 9-р хороо, зүүн хойд талаараа 8-р хороо, зүүн урд, урд талаараа 5, 6-р хороо, баруун талаараа 24, 26-р  хороотой тус тус хиллэдэг. Нутаг дэвсгэр нь тэгш, нам дор байрлалтай ба баруун талаараа намгархаг, газрын төлөв байдал чанарт өөрчлөлт ороогүй гадаргатай, голын гольдирол даган үерийн аюул орж болзошгүй бүстэй.

Нийт газар нутгийн хэмжээ 280 га талбайтай.

2012 онд Баянхошууны тойргоос Мон лаа хүртэл нийт 5,7 км асьфалтан замтай.

Хорооны хэмжээнд цэвэр усны эх үүсвэрийн 9 ус түгээх газар, 1 усан сан байгаа бөгөөд унд ахуйн зориулалттай хүн амын усны хэрэгцээг хангадаг. Төвлөрсөн усан хангамжийн системд 800 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдсон.