Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Толгойт ОНХХ-өөс “Хүүхдэд ээлтэй сургууль -2013” аяныг Толгойт бүсийн 7 сургуулийн дунд хагас жилийн хугацаатай зарлан 11 дүгээр сарын 7-ны өдөр үр дүнгээ тооцон шалгарсан сургуулиудад шагнал гардууллаа. Тус аяны хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжиж ажилладаг сургуулиудыг шалгаруулсан юм.

Энэ үеэр сургуулийн захирлууд аяны хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, “Оюуны манлайлал” хүүхдийн оролцооны зөвлөлийн тэргүүн, сурагч Г.Мөнхцэцэг мэдээлэл хийсэн юм. 

 

Ингээд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хийсэн сургуулиудын ажлыг дүгнэхэд “Хүчирхийлгүй сургууль” болон “Эрүүл орчинг дэмжигч” сургуулиар 65 дугаар сургууль, “Хүүхдийн хөгжлийн оролцоог дэмжигч”, “Эрсдэлгүй сургууль”-аар 62 дугаар сургууль тус тус шалгарч Шилдгийн шилдэг буюу “Хүүхдэд ээлтэй сургууль”-аар 65 дугаар сургууль шалгаран 5 сая төгрөгөөр шагнууллаа. 

Шагнал гардуулах ёслолд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Булган, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Толгойт ОНХХ-ийн менежер Э.Болор-Эрдэнэ болон Толгойт бүсийн сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцов. 

Тус аяны үр дүнд сургуулиуд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж чадсан нь цаашид хүүхдэд ээлтэй дүүрэг бий болоход нэг алхам ойртсон гэдгийг Тамгын газрын дарга С.Мөнхчулуун хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Иргэний оролцоотой төсөв-2014”  хэлэлцүүлэг албан ёсоор эхэллээ. Хэлэлцүүлгийг анкетын асуулга, цахим асуулга, хороодын шууд хэлэлцүүлэг гэсэн 3 төрлөөр зохион байгуулах бөгөөд 11 сарын 5-ны өдрөөс эхлэн санал авах хуудсыг нийслэлийн өрх бүрт тарааж байна. Дүүргийн хороодод явагдах хэлэлцүүлгийн санал авах хуудсыг хэсгийн ахлагч нар өрх бүрээр тарааж энэ сарын 8, 9–нд буцаан цуглуулна. Өрх бүрийн өгсөн саналыг тухайн хороон дээр автомат машинд уншуулан тоолж дүнг нэгтгэх юм.

 

Иргэдээс гарсан санал хүсэлтийг эрэмбэлэхдээ тухайн хорооны эрүүл аюулгүй байдлын индекс, индексийг сайжруулахын тулд  авах хариу арга хэмжээ, нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалын дагуу хэрэгжүүлэх боломжит бүх хувилбаруудыг тооцож  үзэх юм.  Дараа нь хороо бүр дээр шууд хэлэлцүүлэг зохион байгуулснаар хэлэлцүүлгийн асуулгын нэгдсэн дүн гарч нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд тусгаж, ажил хэрэг болох боломж бүрдэх  юм. Тиймээс Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа өрх бүр нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад саналаа өгч, амьдрах орчноо сайжруулж, эрүүл аюулгүй хот бүтээхэд бодитой хувь нэмрээ оруулахыг уриалж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  “Үндэсний өгөх өдөр”-ийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдын санаачилгаар анх удаа нийслэлийн бусад дүүргийг уриалан өргөн хүрээтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Өгөх өдрийн нээлтийн ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Б.Батдорж, Н.Ганаа, Ц.Төрхүү, Иргэдийн Хурлын ажлын албаны дарга М.Зундуйдаваа, Засаг даргын тамгын газрын дарга С.Мөнхчулуун, БНСУ-ын Тэжон дүүргийн төлөөлөгчид болон дүүргийн иргэд хөдөлмөрчид оролцов.

 

“Үндэсний өгөх өдөр”-ийг ийнхүү дүүрэгтээ тэмдэглэж буй нь нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, эрсдэл бүхий зорилтот бүлгийн хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмж байгааг Засаг дарга энэ үеэр хэлж байлаа.

Энэ өдөр дүүргийн удирдлагууд болон болон хэлтэс албадын албан хаагчид төрөл бүрийн өглөгийг дүүргийнхээ иргэдэд өргөн барилаа. Үүний дотор дүүргийн нийт нутаг дэвсгэрт байдаг 50 гаруй усан сангийн нэг өдрийн усны нөөцийн мөнгийг Засаг даргын тамгын газрын нийт албан хаагчдын зүгээс бэлэглэж буй нь хамгийн том өглөг байлаа. Үүнээс гадна Жаргалант тосгоны Соёлын төвийн дугуйлангийн хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлж, эмнэлгийн анхан шатны үзлэг, оношилгоо хийн, цугласан хүмүүст халуун аарцаар үйлчлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.

Өгөх өдөр зохион байгуулсан бүхий л арга хэмжээнд тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компани, үйлдвэрүүд идэвхтэй дэмжин оролцлоо. Тухайлбал, “Сүү” ХК, “Дүүхээ” ХХК, “Уран бэр” ХХК, “Финпак” ХХК, “Be forward” ХХК, “Хангалуун трейд” ХХК, хошин урлагийн “Маск” продакшн, “JCS” төрийн бус байгууллага зэрэг олон компани энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажиллав. Эдгээр компаниудад зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлэн “Өглөгийн эзэд”-ээр өргөмжилж дурсгалын зүйл гардуулсан юм.

Нийт Сонгинохайрханчууддаа Засаг даргын тамгын газар түүний хэлтэс албад, дэргэдэх хэлтсүүд болон хувийн хэвшлийнхний зүгээс нийт 40,8 сая төгрөгийн өглөгийг өргөн барьжээ. 

Энэ үеэр дүүргийн Нэг цонхны үйлчилгээний төвөөс “Инээслэглэл бэлэглэе” өдөрлөгийг зохион байгуулж, кадастрын зураг хийх, нотариатаар батлах, бичиг баримт олшруулах, зураг авах зэрэг үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй хийж үйлчиллээ . 

“Үндэсний өгөх өдөр”-өөр Сонгиноахйрхан дүүргийн удирдлага, Засаг даргын тамгын газрын хэлтэс албад, дэргэдэх хэлтсүүдээс өгсөн хандив, тусламжийн жагсаалт

Хэлтэс албад

Ажилтнуудын нэр

Тусламжийн төрөл

Мөнгөн дүн

1

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ИТХ-ын ажлын албаны дарга

Дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар

30 хүүхдэд цүнх хичээлийн хэрэгсэл

300,000

Засаг даргын орлогч, ИТХ-ийн Төлөөлөгч Ц.Төрхүү

9 худагт 45 тонн ус

225,000

 

530,000

Мөнгөн тусламж

20,000

30 өрхөд гурил

285000

26-р хорооны засаг дарга Э.Ууганцэцэг

2 худагт 10 тонн ус

50,000

ИТХ-ын төлөөлөгч Д.Чинбат

1 худагт 5 тонн ус

25,000

ИТХ-ын төлөөлөгч
Х.Бат-Аюуш

19 дүгээр хорооны 1 хүүхдэд мөнгөн тусламж

60,000

ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхцэцэг

27-р хорооны иргэн М.Номинд мөнгөн тусламж

50,000

ИТХ-ын төлөөлөгч У.Эрдэнэбат

3 хүүхдийн бэлэг

60000

ИТХ-ын төлөөлөгч Ч.Сүрэнхүү

2 хүүхдийн бэлэг

20000

ИТХ-ын төлөөлөгч
Н.Ганаа

5 хүүхдийн бэлэг

50000

ИТХ-ын төлөөлөгч Г.Сарантуяа

1 өрхөд хүнсний тусламж

50000

ИТХ-ын төлөөлөгч Б.Баярбат

3 хүүхдийн хувцас

150000

ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа

1 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас

95,000

2

Дүүргийн Засаг дарга

М.Чинболд

90 кг гурил

85500

 

135500

Мөнгөн хандив

50,000

3

Дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга

С.Мөнхчулуун

Хошин урлагийн “Макс” продакшны тоглолтын тасалбар

 

290,000

Мөнгөн  хандив

50,000

4

Захиргаа хуулийн хэлтэс

Бүх албан хаагч

30 ширхэг ном, JCS- ТББ-аас нарны эрчим хүчээр ажилладаг гэрэл

 

5.400.0

5

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Бүх албан хаагч

9-р хороонд 1 худагт 5 тонн ус

25,000

6

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Бүх албан хаагч

4 худагт 5 тонн ус

100,000

7

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Бүх албан хаагч

Өрхийн Угийн бичиг хөтлөх аргачлалын ном 10 ширхэг

70.000

 

8

Дэд бүтэц тохижилтийн хэлтэс

Бүх албан хаагч

Тус бүр 5000 төгрөг

20.000

9

 

 

 

 

 

 

Худалдаа үйлчилгээний хэлтэс

 

10 өглөгийн эздэд үнэ төлбөргүй каллиграфаар өргөмжлөл бичиж өгөх

250.000

“Хангалуун трейд” ХХК

 

Тус компанийн ачигч Гантулгад  1 сарын хүнсний хэрэглээ

100,000

“Цоглог хангай” ХХК

 

48 түрээслэгч

2 сарын түрээсийн хөнгөлөлт

150,000

“Дархан хүч” комплекс

 

2 иргэнд 25.0 бараа худалдан авах эрхийн бичиг, 2 иргэн 50.0 бараа худалдан авах эрхийн бичиг

500,000

“Сүү” ХК

 

Дүүргийн гудамж талбайн 100 ажилчин тус бүр

өтгөн сүү 2 ш, тарган ундаа 1 ш

260,000

10

Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах алба

Бүх албан хаагч

Авъяаслаг тэргүүний 5 сурагчийн шагнал

45,000

11

Аж ахуйн тасаг

Бүх албан хаагч

1 худагт 5 тонн ус

25,000

12

Хөдөлмөрийн хэлтэс

Бүх албан хаагч

Мөнгөн тусламж

50,000

13

Дотоод аудитын алба

Бүх албан хаагч

1 сурагчид хичээлийн хэрэгсэл

5000

14

Иргэний бүртгэлийн тасаг

Бүх албан хаагч

2 иргэнд иргэний үнэмлэх олгох

60,000

 

5 хүүхдийн хичээлийн хэрэгсэл

5000

15

Өмч газрын харилцааны алба

 

10 худагт 50 тонн ус

250,000

16

Нийгмийн халамжийн хэлтэс

 

2 ширхэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэнцэр

600.000

 

17

 

 

 

 

 

 

 

Хүүхэд гэр бүл хөгжлийн төв

 

“Мон сүү” ХХК 

“Гэгээрэл” хөгжлийн төвийн 50 хүүхдэд бэлэглэнэ

 

250,000

“Финпак” ХХК

“Гэгээрэл” хөгжлийн төвийн 50 хүүхдүүдэд 500 дэвтэр

 

565.000

 

СХД-ийн Улаан загалмайн нийгэмлэг

 

“Эрдэм” асрамжийн төвийн 20 хүүхдэд цүнх малгай, 5 сурагчийн дүрэмт хувцас

250,000

 “BE FORWORD” ХХК

“ALPHARD” авто машин

10.000.000

18

Худалдан авах ажиллагааны алба

Бүх албан хаагч

30-р хороонд 2 худагт 10 тонн ус

50,000

19

Нийгмийн даатгалын хэлтэс

Бүх албан хаагч

2 хүний эрүүл мэндийн даатгалыг бүтэн жилээр нь бөглөх

 

20

ДЗОУБ ТОНХХ

Бүх албан хаагч

2 өрхөд өргөө цагаан гэр

3,600,000

21

Цагдаагийн нэгдүгээр хэлтэс

Бүх албан хаагч

40 ширхэг сэрэмжлүүлэг, гарын авлага

 

22

Улаан загалмайн нийгэмлэг

Бүх албан хаагч

12 иргэнд хувцас

150.000

23

СХД-ийн 1-р амбулатори

Бүх албан хаагч

Тусламж мөнгөн хандив

75,000

24

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар

Бүх албан хаагч

 

4-р хороо 1 худагт 5 тонн ус

25,000

 

Ажил үйлчилгээ

 

 

25

Урлагийн тоглолт

5.000.000

26

Эрүүл мэндийн үйлчилгээ

10,000,000

27

Халуун аарцаар үйлчлэх

400,000

 

НИЙТ ДҮН

40,310,500

 

 

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирсан, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад  олгох “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цом гардан авлаа.  Энэ жилээс эхлэн,  нийслэлийн өдрөөр олгохоор болсон “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д  4 төрлөөр 21 бүтээн байгуулалт нэр дэвшсэн юм.

 


“Барилга, байгууламж” төрөлд “Вива сити” залуусын хороолол, “Ривер Гарден” хотхон, “Дүнжингарав” худалдааны төв, “Туушин” барилга, “Блю Мон” үйлчилгээний барилгууд нэр дэвшсэнээс  залуу гэр бүлийг хямд, тохилог орон сууцаар хангаж, орчны тохижилтийг бүрэн шийдсэн “Вива сити” залуусын хороолол, Автозам, замын байгууламжийн бүтээн байгуулалт төрөлд “Тотал Инж” ХХК “Саппорогийн тойргоос Москвагийн гудамж- Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар” 5 шар хүртэлх 3,2 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил,  “Наранбулаг Хан” ХХК “Баянбүрдийн тойрог” 32-ын тойрог хүртэлх 1,7 км автозамын шинэчлэлт, “Экспресс зам” ХХК-ийн 1-р хорооллын арын зам, 4 замын уулзвар”, 15 компанийн хамтарсан “Хүй 7 худаг”-т баригдсан 8,5 км автозам, 7000 автомашины зогсоол, 6 га бүхий үйлчилгээний талбайн ажил,  “Хурдны зам” ХХК Хайлааст, Орбит Тахилтын 7,1 км замын ажлууд нэр дэвшсэнээс Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулж, замын түгжрэлийг бодитоор бууруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан  “Экспресс зам” ХХК-ийн 1-р хорооллын арын зам, 4 замын уулзвар,  “Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр” төрөлд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг  “Монгол Фүүд” ХХК,  Авто замын хашлага, ус зайлуулах шугам лоткийн үйлдвэрлэл “Улаанбаатар БҮК” ХК, Хаягдал түүхий эд дахин боловсруулах  “Алтан оршихуй” ХХК,  “Ахуй мандал” үйлдвэр, Автозамын асфальтбетон хольцын  “Эрэл” ХХК, Автозамын асфальт бетон “Ялгуусан” ХХК үйлдвэрүүд нэр дэвшсэнээс шинэ техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Авто замын хашлага, ус зайлуулах шугам лотк үйлдвэрлэлийн  “Улаанбаатар БҮК” ХК, “Дэд бүтэц, инженерийн байгууламж” төрөлд “Койка”-ийн  буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл нь хоногт 20,000м3 ус олборлох хүчин чадалтай хоёр ширхэг усан сан, 5,3 км дамжуулан шахах хоолой барьж байгуулсан ажил, “Вива сити” ХХК Хонгилын системийн ажил, “Мотор сервис” 100 айл Сэлбийн гол дээр баригдсан 58х2 урт метр 2 хос төмөр бетон гүүрийн шинэчлэлтийн ажлууд нэр дэвшсэнээс нийслэлийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, ард иргэдийг ундны усаар хангахаар ажиллаж байгаа  “Койка”-ийн  буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл нь хоногт 20,000м3 ус олборлох хүчин чадалтай хоёр ширхэг усан сан, 5,3 км дамжуулан шахах хоолой барьж байгуулсан ажил шалгарч, “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд боллоо. Эдийн Засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж төсөл”, Япон улсын “Жей Эф И инженеринг копораци”-ийн гүйцэтгэсэн “Нарны гүүр” төсөл “Тусгай шагнал” хүртсэн юм.  Шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн,  эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн  төлөөллөөс бүрдсэн ажлын  хэсэг болон олон нийтээс ирсэн саналыг үндэслэн шалгаруулсан юм. Шалгарсан бүтээлүүд нь 2013 онд шинээр ашиглалтад орсон, үр дүн нь ард иргэдэд шууд хүрсэн,  тухайн бүтээн байгуулалт нь нийслэлийнхний аж амьдралд онцгой нөлөө үзүүлсэн, дэлхийн түвшний стандартыг нэвтрүүлсэн шилдэг бүтээлүүд юм  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнийг тодрууллаа.

“Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-ийг шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар Сонгинохайрхан дүүргийн 110, 91, 156 дугаар цэцэрлэг, нийслэлийн эрүүл мэндийг дээдлэгч өрхөөр тус дүүргийн иргэн Л.Нарангэрэл, Т.Ганбаатарын гэр бүл, нийслэлийн эрүүл мэндийг дээдлэгч иргэнээр манай дүүргийн оршин суугч Э.Дэлгэр, О.Цэдэв, Г.Наранмандах, Д.Цэдэндамба, Ё.Гандиймаа нар тус тус шалгарав.