МЭНДЧИЛГЭЭ

 

Нийслэлийн 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд оруулсан хувь нэмэр, иргэдийг ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй иргэдийг дүүргийн  Засаг даргын “Хүндэт Өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа. Мөн Ерөнхийлөгийн зарлигаар Тулгар төрийн 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жил - Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл, боловсол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль эрх зүй, газар тариалан, аж үйлдвэр, мал аж ахуй,  төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах иргэдийг Монгол Улсын одон медалиар шагнасныг энэ үеэр гардуулсан юм.

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • 23-р хорооны иргэн, төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Пүрэвжавын Самдан
  • 19-р хорооны иргэн, бэлтгэл офицер Хүрэлийн Гиваа
  • 28-р хорооны иргэн Цэлээгийн Намжинцэрэн
  • 14-р хорооны иргэн Шагдарын Мижид

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • 27-р хорооны иргэн, хил хамгаалах байгууллагын ахмадын хорооны гишүүн Ичинхорлоогийн Сандар

“Алтан гадас” одонгоор:

  • 18-р хорооны иргэн Нанжингийн Банзрагч
  • 30-р хорооны иргэн Шүхэрийн Буяннэмэх
  • 18-р хорооны иргэн Уушийн Жимсээ
  • 15-р хорооны иргэн Сүхийн Давхай
  • 21-р хорооны иргэн Дүлзэнгийн Ядамсүрэн
  • 16-р хорооны иргэн Дэжидийн Дашдаваа

“Цэргийн гавьяаны одон”-гоор:

  • 16-р хорооны иргэн Сүхийн Ганхуяг

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:

  • ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Очирбатын Бат-Ирээдүй
  • 24-р хорооны зохион байгуулагч Жигмэдийн Оюунчимэг

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр:

  • 1-р хорооны иргэн Пүрэвийн Баярмагнай

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр:

  •  2-р хорооны иргэн Мягмарсүрэнгийн Ганболд

Нийслэлийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр:

  • 11-р хорооны зохион байгуулагч Жамъяансамбын Бүрэнтогтох

Нийслэлийн ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр:

  • Дүүргийн ЗДТГ-ын СТСХ-ын мэргэжилтэн Баатарын Чимэдцэеэ
  • 19-р хорооны нийгмийн ажилтан Санжаагийн Алдармаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр:

  • 38- цэцэрлэгийн  галч Д.Жаргалбаяр
  • 38- цэцэрлэгийн туслах багш Л.Сумъяахүү
  • Худалдан авах ажиллагааны албаны инженер Д.Жаргалмандах
  • 20-р хорооны иргэн П.Алгаа
  • Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Г.Батзориг
  • Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн Д.Оюунсүрэн
  • Тээвэрлэлт үйлчилгээний төвийн жолооч П.Батсайхан
  • “Тохилог” СӨХ-ийн жижүүр О.Цэрэн
  • “Тохилог” СӨХ-ийн жижүүр А.Баярмандах
  • Тээвэрлэлт үйлчилгээний төвийн жолооч Л.Морио
  • Тээвэрлэлт үйлчилгээний төвийн ачигч Д.Батбаяр
  • Авто тээврийн үйлчилгээний төвийн харуул Ж.Энхбат
  • Авто тээврийн үйлчилгээний төвийн оношлогч Ч.Лэгдэнболд
  • “Москва-Өргөө” ОНӨААТҮГ-ийн лифтчин Б.Энхбат
  • “Уламбадрах” ХХК-ийн багш Х.Батцэнгэл нар тус тус шагнууллаа.

Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу өнөөдөр нийслэлийн Засаг даргын санаачилгаар дүүрэг бүрт хямдралтай, урамшуулалтай худалдааг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан Засаг даргын тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Ханын материалын эцэс “Дүүхээ 2” худалдааны төвийн гадна талбайд “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” сэдэвт худалдаа, үйлчилгээг явууллаа. Үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Н.Ганаа, Засаг даргын тамгын газрын дарга С.Мөнхчулуун нар оролцов.

 

Өмнө нь тус худалдаанд аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах зорилгоор дүүргийн Засаг дарга М.Чинболд худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонсч, нийслэлийн Засаг даргын гаргасан уриалгыг танилцуулсан билээ.

Энэ өдөр “Дүүхээ 2” худалдааны төвөөс тус дүүргийн иргэн н.Уранбилэгт 10 кг гурил, 10 кг будаа, 5 кг мах зэрэг хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн хувцас зэргийг бэлэглэж, тэнд цугласан иргэдэд халуун аньс, чацарганын шүүсээр үйлчилсэн юм. Мөн “Тэсо” корпораци 10-15 хувь, “Мах импекс” ХХК 15-20 хувь, “Милл хаус” ХХК 15 хувь, “Алтан тариа” ХК бүтээгдэхүүнийхээ 1 килограмм тутамд 20-30 төгрөгийн хямдрал тус тус үзүүлсэн байна. Худалдаанаас гадна “Сэнтий” зочид буудлын ресторан иргэдэд хямдралтай үнээр үйлчилж, “Ирина”, “Зулаа” зэрэг үсчин, гоо сайхны салонууд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн байна.

Нийслэлийн 374 жилийн ойг угтаж, дүүргийн Засаг даргын эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хүрээнд соёлтой өрх, хороог шалгаруулав. Нийт 32 хорооны хэмжээнд иргэдийн гоо зүйн түвшинг нэмэгдүүлэх, соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгоор ийнхүү нэг сарын хугацаанд бүтээлч ажлыг өрнүүлсэн.

Ард иргэдийнхээ ая тухтай, соёлтой амьдрах орчныг бүрдүүлсэн Б.Энхтуяа Засаг даргатай 6 дугаар хороо тэргүүн байранд шалгарч, Л.Төмөрбаатар Засаг даргатай 24 дүгээр хороо дэд байр, Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 8 дугаар хороо гуравдугаар байр, Л.Бямбадорж Засаг даргатай 9 дүгээр хороо дөрөвдүгээр байранд тус тус шалгарсан байна.

 

Мөн энэ үеэр 5 дугаар хорооны нийгмийн ажилтан Д.Баярбат, 12 дугаар хорооны нийгмийн ажилтан Ж.Чулуун, 16 дугаар хорооны нийгмийн ажилтан Б.Аззаяа, 27 дугаар хорооны нийгмийн ажилтан О.Ариунжаргал нарыг шилдэг нийгмийн ажилтнаар шалгаруулж, өөрийн хүч хөдөлмөр, санал санаачилгаар хүрээлэн буй орчноо тохижуулсан 7 дугаар хорооны иргэн Б.Чинболд, 6 дугаар хорооны иргэн Ц.Мягмардулам, нарыг соёлч гэр бүлээр өргөмжиллөө.

Жил бүр  нийслэлийн ойн өдрөөр  “Нийслэлийн туг”-ийг  мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 374 ой тохиож буй энэ өдөр,  морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг эгшиглүүлж, Монгол Улсын төрийн далбааг “Нийслэлийн туг”-ийн хамтаар мандууллаа. Туг мандуулах ёслолд нийслэлийн Удирдлагууд болон Их эзэн Чингис хааны талбайд баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэд оролцсон юм. Энэ үеэр Зэвсэгт Хүчний Жанжин штабын “Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим”-ийнхөн бөмбөрийн үзүүлбэрээр түрлэг өргөлөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.