Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар ээлжийн цэрэг татлага 83-р сургууль дээр явагдаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс хяналт шалгалт зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн К.Нямцэцэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хошууч Д.Эрдэнэ-очир, ахлах дэслэгч Д.Будзаан, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахмад Б.Ганцоож, хороодын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр Ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн радиуст байршилтай аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт явууллаа.

Шалгалтын явцад согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн эрх цуцлагдсан 4-р хорооны “Цэнхэр далай” хоршоо, “Шар зулзага” ХХК, 12-р хорооны “Мон асиа моторс” ХХК, 16-р хорооны “Саруул ухаа” ХХК, 32-р хорооны “Цэц Со” ХХК-ний хүнсний дэлгүүрүүд согтууруулах ундаа худалдан борлуулж байжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн радиус дотор байршилтай “Булганхангай” ХХК,  “Делкор” ХХК, “Лхагвабаяр” ХХК, 22-р хорооны “Мандал охироо” ХХК, “Зүүн алдар” ХХК, “Дүнгээ” ХХК, 21-р хорооны “АБЦД” ХХК, “Жонредавга” ХХК-ний хүнсний дэлгүүрүүд тамхи худалдаалж байсныг илрүүлсэн байна.

Шалгалтын явцад зөрчил гаргасан 8 аж ахуйн нэгжид холбогдох хуулийн дагуу  зохих зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа худалдаалж байсныг түр хурааж лацдан,  хууль бусаар худалдаалж байсан 36 нэр төрлийн 950 ш тамхийг улсын орлогод хураан авч, 6 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Нийслэлийн Агаарын чанарын албанаас бүх дүүрэгт зохион байгуулж буй “Дулаалгын аян” энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын өмнөх талбайд боллоо. Тус албанаас Гэр хорооллын хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв зэрэг газруудтай хамтран явуулсан “Дулаалгын аян”-нд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгжүүд оролцов.

Энэ үеэр аж ахуйн нэгжүүд цахилгаан халаагуур, боловсруулсан, хийн түлш, сэргээгдэх эрчим хүч, сайжруулах зуух, авто тээврийн хэрэгслийн дэвшилтэт бүтээгдэхүүн зэрэг дулаан алдагдлыг бууруулах бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэж иргэдэд үзүүлсэн байна. Эдгээр бүтээгдэхүүн нь дулаан алдагдахаас сэргийлэхээс гадна утаа бууруулах ач холбогдолтой гэдгийг иргэдэд танилцуулсан юм.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын саналын тухай хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын А/662 дугаар захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, 2013 онд багтаан дуусгахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгажээ.  Анх 1964 онд хоногт 45 000м3 бохир усыг механик цэвэрлэгээгээр 50 хувь хүртэл цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 1977, 1979, 1986 онуудад л өргөтгөл, шинэчлэлийн ажил хийжээ.

Гэвч жил ирэх бүр ачаалал нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 160 000м3 бохир усанд механик болон биологийн цэвэрлэгээ хийж, Туул голд нийлүүлж байна. Техник, технологи нь хоцрогдож, бетон хийцүүд нь муудсанаас тус байгууламжийн цэвэрлэсэн усны чанар байгальд нийлүүлэх усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа юм.Тиймээс шинээр цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болжээ. Цэвэрлэх байгууламж шинээр барих болон техникийн шинэчлэл хийх санал Чех, Солонгос, Франц, Хятад  зэрэг орнуудаас ирсэн байна. Харин Японы “ЖАЙКА” олон улсын байгууллага өндөр түвшний цэвэрлэгээ хийдэг цэвэрлэх байгууламжийг барьж, засвар үйлчилгээ нь хялбар бөгөөд өөрсдөө автоматаар ажиллах боломжтой сүүлийн үеийн шинэ систем нэвтрүүлэх санал ирүүлжээ. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар “ЖАЙКА” олон улсын байгууллага нь Улаанбаатар хотын ус хангамж ариутгах татуургын салбарын стратеги төлөвлөгөөний судалгааг хийсэн байна. Судалгаанд тусгагдсан саналуудаас цэвэрлэх байгууламжийн асуудлыг илүү анхаарч, ач холбогдол өгөн ажиллаж байгаа юм.  Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэрээ Японтой хамтран цэвэрлэх байгууламж барихаар талууд дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусган гарын үсэг зуржээ.  Тиймээс Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн дагуу Төв цэвэрлэх байгууамжийг засаж сайжруулах, шинээр барьж байгуулах ажлыг “ЖАЙКА”-тай хамтран хэрэгжүүлэх юм.  Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг  2015 оны 3 дугаар улирлаас эхлүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.