2013 оны 08 дугаар сарын 25                                                                                                                                       Улаанбаатар хот

Монгол улсын төрөөс баримталж буй бодлого, зорилт, дэлхий нийтийн чиг хандлагын асуудлаар бүх түвшинд авч хэлэлцэх холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгэм, олон нийт, залуучуудын ухамсар сэтгэлгээг өөрчлөх, тэдний хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч ухамсар, амьдралын зөв зан үйлийг төлөвшүүлэх зорилго бүхий залуудын өдрийг  2013 оны 08  сарын 25 өдөр Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын  баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, тус дүүргийн 31 дүгээр хороо,

 

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимын төлөөл, олон нийт өмчийн аж ахуй тохижилт үйлчилгээний газартай хамтран 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хогийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.Уг үйл ажиллагаан Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, бусад хамтран ажилласан байгууллагууд идэвхитэй оролцлоо.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Байгаль орчин,  ногоон хөгжлийн газартай хамтран 8 дугаар сарын 22-ны өдөр ургамлын тоосны  харшлаас хэрхэн сэргийлэх талаар иргэдийн дунд сургалт зохион байгууллаа.  Сургалтанд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэн, Г.Мөнхзул, дүүргийн Засаг даргын орлогч Б.Батдорж, шинжлэх ухааны доктор М.Булганчимэг нар оролцлоо.

 

Дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилгүй 50 иргэнээр нийтийн эзэмшлийн хүн ихээр зорчдог зам талбайн зэрлэг ургамлыг устгах  ажлыг хийлгэх бөгөөд энэ үеэр тэдэнд бээлий амны хаалт зэргийг гардуулсан юм. Эдгээр өнөөдрийн байдлаар 4, 18, 26, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20 гаруй тонн зэрлэг  ургамлыг  устгаад байна. Мөн сургууль  цэцэрлэгүүд ойр орчмын зэрлэг ургамлыг устгаж дүүргийн хэмжээнд энэ ажил эрчимтэй явагдаж эхэллээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар 8 дугаар сарын 20-ны өдөр “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн 74 дүгээр сургуулийн дотуур байрны их засварын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд тусгаснаар тус сургуулийн дотуур байрыг 153 сая төгрөгөөр засварлах юм.

 

Япон улсын Засгийн газраас манай улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Монгол орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад талархаж, цаашид хамтран ажиллахдаа таатай байгаагаа дүүргийн Засаг дарга М.Чинболд энэ үеэр илэрхийллээ.

2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15.00 цагийн орчимд Хуучин 22-ын товчооны орчим уулын ус ихээр урсан орж ирж засмал зам дээгүүр хальснаас болж автомашин явах боломжгүй болсныг арга хэмжээ авч ажиллалаа.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах 11, 26, 29 дүгээр ангийн нийт 58 албан хаагчийг хамрууллаа.

 

Тус дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд үер болсонтой холбоотойгоор тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс далан сувгийг цэвэрлүүлж, шинээр далан шуудуу гаргах ажлыг зохион байгууллаа.

2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Аврах, гал унтраах 11, 29 дүгээр ангиудын бие бүрэлдэхүүнийг яаралтай дохиогоор цуглуулж үер усны ажиллах хувцас, багаж хэрэгсэлийг шалгаж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой комиссын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10/525 тоот  албан бичгийн хүрээнд тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран үер, усны аюулаас урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэх самбарыг байршууллаа. Тус дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гүүрний зам дагуу, мөн голын эрэг дагуу, Био комбинатын модон гүүрний хажууд тус тус самбарыг байрлуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/694 тоот “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу тус дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 312 тоот захирамж гаргуулж, тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-ын авто техникийн шалган нэвтрэх товчоон дээр дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн тасгийн албан хаагчдыг  тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Мөн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хөдөлгөөнт эргүүл Эмээлт, Баруун туруун зэрэг газруудад хяналт шалгалт хийж байна.

2013 оны 08 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Хүй долоон худагт Дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд орох 10000 морьтны жагсаал, 3000 хурдан морины уралдаан болсонтой холбогдуулан худалдаа үйлчилгээ эрхэлж байсан 100 гаруй аж ахуй нэгж байгууллага, хуушуурын гэрт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч, урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн. Тухайн аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сурталчилгааны материалыг 100 гаруй ширхэгийг тарааж, 24 цагаар  үүрэг гүйцэтгэж ажиллалаа. 

 Дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс PC тоглоомын газар ажиллуулдаг иргэдтэй уулзалт зохион байгууллаа. “Хүүхдэд ээлтэй орон зай” арга хэмжээг дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажилтнууд 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд 1000 гаруй иргэнээс РС тоглоом нь хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж буй болон тоглоомын газрын үйл ажиллагааны талаар судалгаа авсны үндсэн дээр зохион байгуулсан юм.

 

Тус арга хэмжээг РС тоглоомын үйл ажиллагааг сайжруулах, тоглоомын газрын шинэ журмыг хэлэлцэх, хүүхдэд ээлтэй, хүүхдийн хүмүүжлийн эерэг арга хэрэглэж сургах зорилгоор зохион байгуулж “Хүүхдэд ээлтэй орон зай” PC тоглоомын шинэ журмын төслийг танилцуулж санал бодлыг сонсон харилцан ярилцаж журманд тусгах, цаашид хүүхдийн хүмүүжлийн тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл  ажиллагаа явуулдаг РС тоглоомын эзэд, хороодын нийгмийн ажилтнууд, хороодын хэсгийн байцаагч, Олон нийтийн байцаагч, эцэг эхийн төлөөлөл, хүүхдийн төлөөлөл оролцсон тус арга хэмжээний үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Р.Отгонбаяр иргэдээс авсан судалгааны нэгтгэл, PC тоглоомын газруудын одоогийн нөхцөл байдлын талаар  мэдээлэл хийв.

Мөн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүүхдийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Мөнхцэцэг, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн захиргааны үйл ажиллагаа хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Ганцоож, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  хүүхдийн сэтгэцийн их эмч Д.Энхтуяа нар оролцож РC тоглоомын хор уршигийн талаар мэдээлэл хийсэн байна.