Дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах “Спорт наадам 2012-2013” тэмцээнийг Биеийн тамир, спортын хороо амжилттай зохион байгууллаа. Таван өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд даам, ширээний теннис, аэробик, тэшүүрийн тэмцээн багтжээ. 

 

“Зуун буудалт даам”-ын тэмцээн XII сургуулийн урлагийн танхимд болж, гурван насны ангиллаар нийт 72 тамирчин оролцон оюун ухаанаа уралдуулснаас О.Энхтүвшин дасгалжуулагчтай 42-р сургуулийн баг нэгдүгээр байр, А.Дэмбэрэл дасгалжуулагчтай 104-р сургууль удаах байр, С.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай 62-р сургууль гуравдугаар байр эзэлж медаль, мөнгөн шагнал гардлаа.

 

Өсвөрийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн Ирээдүй цогцолборын II дунд сургуулийн спорт зааланд явагджээ. Нийт арван сургуулийн 80 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос багийн дүнгээр Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургууль түрүү байр, Наранцэцэг дасгалжуулагчтай 65-р сургууль дэд байр, Б.Мөнхбаяр дасгалжуулагчтай 9-р сургуулийн тамирчид гуравдугаар байр эзлэв.

 

Энэ үеэр насанд хүрэгчдийн Аэробикийн  аварга шалгаруулах тэмцээн болж 13 байгууллагын 14 баг өрсөлдсөнөөс Ирээдүй цогцолбор нэгдүгээр байр, 12-р сургууль хоёрдугаар байр, 104-р сургууль гуравдугаар байрыг эзлэн цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Манай дүүргийн аварга шалгаруулах олон төрөлт тэмцээн тэшүүрийн тэмцээнээр өндөрлөсөн юм. МТХ-ын мөсөн гулгуурын талбайд болсон тус тэмцээнд арван багийн өсвөрийн 90 гаруй тамирчин оролцлоо. Байгууллагын дүнгээр Г.Жигжидсүрэн захиралтай 9-р сургууль тэргүүн байр, Ч.Хишигмаа захиралтай 65-р сургууль дэд байр, Д.Наранцацрал захиралтай 12-р сургууль удаах байрыг эзлэсэн амжилт гаргалаа. 

 

 

Сар шинээр настан буурлуудаа өргөн хүндэлдэг монгол уламжлал ёсоор төр засаг, албан байгууллагууд ахмад настнуудаа хүлээн  авдаг жишиг нэгэнт тогтсон билээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд Засаг даргын тамгын газар болон дүүрэгтээ ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа өчигдөр буюу пүрэв гаригт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

Ахмад үеэ хүндлэн өргөх нь монголын ёс, мөн залуучууд бидний уламжлан залгаж, өвлүүлэн үлдээх эрхэм үүрэг гэж би хувьдаа ойлгодог. Аав ээж,  ахмад буурлуудаа үл ойшоогч нэгний амьдрал алсуураа өөдөлдөггүй юм шиг санагддаг юм гэж Засаг дарга М.Чинболд хэлсэн үгэндээ онцлоод сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөж хүндэтгэл үзүүллээ.

Мөн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан П.Самдан, 1-р хорооны Засаг даргаар ажиллаж байсан Д.Польхүү нар ахмадуудаа төлөөлөн талархал илэрхийлж, дүүргийн шинэ удирдлагын багт ажлын амжилт хүссэн юм.

Энэ дашрамд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас дүүргийнхээ болон Монголынхоо нийт ард иргэдэд  XVII жарны Тийн ялгуусан хэмээх усан Могой жилийн хаврын тэргүүн сар шинийн мэндийг уламжлан торгон үгээр ерөөл өргөж, тостой сэтгэлээр хөөрөг зөрүүлж, өтгөс буурлуудаа хүндлэн дээдэлж, ураг төрлөөрөө мэндлэн золгож сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе. 

Сар шинийн босгон дээр Сонгинхайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хамт олон цус бэлэглэж буян үйлдэв. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Амьдрал бэлэглэе” аянд тус дүүргийн Тамгын газрын ажилтан албан хаагчид идэвхтэй оролцлоо.

 

Эдгээрийн дотор 1985 оноос нийтдээ 30 гаруй литр цусаа бэлэглэсэн тус дүүргийн 31 дүгээр хорооны Улаан загалмайн “Хүндэт донор” М.Түвшинцэнгэл оролцсон юм. Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс зохион байгуулж байгаа “Цусаа бэлэглэгч донор бүр баатрууд уриатай” энэхүү аян сар шинийн баярын өдрүүдэд хэрэглэх цусны нөөц бүрдүүлэх зорилготой ажээ. Тус дүүргийн Засаг дарга М.Чинболд бусад дүүргийн Засаг даргын тамгын газрынхныг энэ аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Сонгинохайрхан дүүргийн Нэг цэгийн үйлчилгээ энэ оны эхний хоёр сарын байдлаар нийт 36759 иргэнд төрийн үйлчилгээг үзүүллээ. Энэ хугацаанд нийгмийн даатгалын мэргэжилтэн 4120, мэргэжлийн хяналтын мэргэжилтэн 573, бүртгэлийн мэдээллийн мэргэжилтнүүд 9328, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэргэжилтнүүд 8296, нотариатын үйлчилгээ 3411, кадастрын зураглалын “Хөх саарал” ХХК, “Үүлэн зээрд” ХХК-ийн инженер 1535, “ХААН” банкны теллер 8848, зурагчин 310, бичиг баримт олшруулах үйлчилгээ 335 иргэнд төрийн үйлчилгээг цогц байдлаар хүргэв. Дашрамд дуулгахад, тус дүүргийн Нэг цэгийн үйлчилгээ 

 

нээгдсэнээс хойш давхардсан тоогоор 2009 онд 17388, 2010 онд 30710, 2011 онд 27255,  2012 онд 90847 иргэн, энэ оны эхний хоёр сард 36759 иргэнд, нийт хугацаанд 202959 иргэн төрийн үйлчилгээг нэг дороос хүртээд байна. 

залт бүрт дүүргийн Засаг дарга М.Чинболд иргэдийн саналаар аливаа асуудлыг шийддэг цаг ирснийг хэлж, асуудал бүрийг шийдвэрлэхэд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт дүүргийнхээ иргэдийн хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонсдог. Энэ удаагийн 2 дугаар сарын 7-ны өдрийн уулзалтаараа 7 дугаар хорооны иргэн Б.Жамсранжав, 32 дугаар хорооны иргэн Д.Одонтунгалаг, 21 дүгээр хорооны иргэн Ч.Даваацэрэн, 2 дугаар хорооны иргэн Ж.Бүжинлхам, 29 дүгээр хорооны иргэн М.Жамбаа нарыг хүлээн авлаа.

 

Эдгээр иргэд Хилчин хотхоныг камержуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжин ажиллах уриалга гаргах, 3-61-ийн гарам хүртэлх нийтийн тээврийн асуудлыг шийдэх, хогны машинтай болох, гэр олгох, дэд бүтцэд холбогдох, ахмадын сувилалтай болгох, модны үржүүлэгийн газар байгуулах, спорт биеийн тамирын талбай байгуулахад хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгөх зэрэг олон санал хүсэлтийг тавилаа. Үүний хариуд дүүргийн Засаг дарга М.Чинболд эдгээр санал хүсэлтийг ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллана гэдгээ тэдэнд хэлж, холбогдох албаны хүмүүст үүрэг өгсөн байна.