НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 2013 ОНЫ 03 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН А/335 ТООТ ЗАХИРАМЖЫН ДАГУУ ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР "ГЭР ХОРООЛОЛЫН ХАШААНЫ ГАЗРЫН ӨМЧЛӨЛ

 

БА ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН АЖИЛ" - ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ТУЛ 2013.04.02, 2013.04.04 ӨДРҮҮДЭД ИРГЭД ХҮЛЭЭН АВАХГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЬЕ. 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЛБА

 

Нийслэлийн ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Авто машингүй өдөр” арга хэмжээ  3 сарын 31-ний өдөр буюу өнгөрсөн ням гаригт  боллоо.” Авто машингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриан доор зохиогдсон тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар зохион байгуулалт сайтай, идэвхитэй оролцсон юм.

 

Тус арга хэмжээний үеэр 10:00-17:00 цагийн хооронд Баруун 4 замаас Зүүн 4 замын уулзвар, Бага тойруугийн Хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлан нийслэлийн 6 дүүрэг хуваарилагдсан байршилд өөрсдийн үйл ажиллагаагаа явуулсан.

 Сонгинохайрхан дүүргийн хувьд Номин их дэлгүүрийн өмнөх талбайд тус өдөрлөгт зориулсан үйл ажиллагаа явуулсан. “Anymone”, амьд хөгжмийн “Stay” хамтлагууд, “Дижитал” хамтлагийн дуучин Эрка нар ая дууны мэнд дэвшүүлж, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хамт олноос амьсгалын дасгал, эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх сургалт зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. Хэдийгээр цастай байсан ч Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг унадаг дугуйн монгол брэнд “Атилла” компанийнхан дугуйн үзүүлэх тоглолт явуулж, 1000 дугуйн парадад Сонгинохайрханчуудыг дугуйгаар ханган оролцуулсан юм.

Цастай, цэвэр агаар сэнгэнэсэн нэгэн өдрийг нийслэлчүүд автомашингүйгээр гэр бүлээрээ амарч зугаалан сайхан өнгөрөөлөө.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

Өнгөрсөн сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нийт нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ өрнөлөө. Дүүргийн хэмжээнд 5484 хүн 131900 м2 талбайг цэвэрлэж  478,1 тн хог хаягдлыг Улаанчулуутын хогийн цэгт хаясан байна.

 

Их цэвэрлэгээний ажилд Дотоодын цэргийн 05, аврах тусгай анги, 151-р цэргийн анги, "Их мандал", "Өнөр 324", "Гэрэлт цом", "Гэгээ 6" СӨХ, "Сүү" ХК,  12, 65 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор сургууль идэвхтэй сайн оролцож, 115 газар үүсээд байсан хогийн цэгийн 29-ийг бүрэн цэвэрлэж дуусгасан байна. Мөн "Барилгачин", "Залуус", "Энх тайваны өргөн чөлөө", "Үйлдвэрчний эвлэлийн гудамж"-ийг бүрэн цэвэрлэж дуусчээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн эмч нар Олон улсын эмч нарын баярыг 22 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв. Баярын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх П.Алтантөгс, ажлын албаны дарга М.Зундуйдаваа,

 

Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Эрүүл мэндийн нэгдлийн дарга А.Эрдэнэтуяа нар оролцож хуран цугласан эмч нарт баяр хүргэсэн байна.

Энэ жилийн эмч нарын баярыг салбартаа тэргүүлж байгаа эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, идэвх санаачилгыг өрнүүлэх арга хэмжээ болгон тэмдэглэснээрээ онцлогтой. Энэ хүрээнд эрүүлийг хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байгаа 10 эмчид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ.

Мөн Жаргалант тосгоны Соёлын төвийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, “Аравт” Монголын уран сайхны киног эмч нарт үзүүлсэн байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

СХД-ИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2013 ОНЫ 3 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ВЭБ САЙТААР ЯВАГДАЖ БАЙГАА ТУЛ ХЭЛТЭС, АЛБАДЫН УДИРДЛАГУУД ӨӨРИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБОГДОЛТОЙ ЗААЛТУУДАА АВЧ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БИЕЛЭЛТИЙГ 4 ДҮГЭЭР САРЫН 5-10-НЫ ДОТОР Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ХАЯГААР ЯВУУЛАХЫГ МЭДЭГДЬЕ. 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА